ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат:
-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс ЭМ-ийн байгууллагад худал мэдээлэл өгч ачаалал нэмдэг, албан утас руу ярьж тусламж авах хүмүүст саад болох тохиолдлууд байна. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцох юм бэ?
-Иймэрхүү мэдээлэл дээр холбогдох шалгалтын ажлыг явуулж байгаа. Зөрчлийн хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ. Өчигдрийн байдлаар гэхэд Замын –Үүдэд төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй асуудал гарсан байна. Үүн дээр шалгаад холбогдох хуулийн хариуцлагыг хүлээлгээд явна.
-Булган аймгийн иргэн Орхон аймагт согтуугаар Уханиас ирсэн гэж ярьсан хэрэг гарсан. Энд шалгалт хийсэн үү?
-Ийм хэрэг болгоныг шалгаж байгаа. Шалгаад тухайн иргэд анхааруулаад явж байна.
-Цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл тараасан хүнд хариуцлага тооцсон хэдэн тохиолдол байгаа вэ?
-Цагдаагийн байгууллага дээр найман мэдээллийг шалгаж байна. Шалгаад худал мэдээлэл дээр холбогдох арга хэмжээг авна. Одоогийн байдлаар худал мэдээлэл тараасан нэг үйлдэл дээр хариуцлагыг хүлээлгэсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна