Нэр дэвшигчид болон бусад субъектүүд цаг хугацааны хуваарийг мөрдөж ажиллах ёстой байгаа. Үүний дагуу СЕХ цаг хугацааны хуваарийг баталлаа. СЕГ 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөө нь 120 зүйлтэй. СЕХ нь бэлтгэл ажлынхаа хүрээнд 1-2 сард гүйцэтгэх ажлаа батлаад хэрэгжүүлээд явж байна. Хуулиар олон дүрэм, журам батлахаар заасан байгаа. Эдгээрийг 2-3 сард хийнэ. 4-р сард сонгуулийн байгууллагуудыг байгуулна. Нэгдүгээрт аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын байгуулна. Энд ажиллах хүмүүс нь Төрийн захиргаа ба төрийн үйлчилгээний албан хаагчид байна. Эд бүгд сургалтад оролцон гэрчилгээ авсан байх ёстой. Дараа нь сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна. Нийт 340 орчим сум, дүүргийн хороод байгуулна. Гуравт нь, хамгийн жижиг нэгж буюу сонгуулийн хэсгийн хороод 5-р сарын 10-нд байгуулагдах ёстой. Улсын хэмжээнд 2000 гаруй нэгж байгуулагдах байх.
-Нам эвслүүд 4-р сарын 23-аас өмнө сонгуульд өрсөлдөнө гэдгээ СЕХ-нд илэрхийлсэн байх ёстой.
-Санал тоолох төхөөрөмжийн тухайд 2012 оноос 2500 машин авч ашигласан. Тэгэхээр нийтдээ зургаан удаагийн сонгуульд ашиглагдсан.
-Намаас нэр дэвшүүлэх ажлыг тавдугаар сарын10-16 өдрүүдэд хийнэ. Дараа нь нэр дэвшигчдийг СЕХ дээр бүртгэнэ. Санал хураах өдрөөс 22 хоногийн өмнө, нэг өдөр, нэг зэрэг нэр дэвшсэн хүмүүсийн үнэмлэхийг гардуулж өгөх ёстой. Сонгуулийн сурталчилгаа үүний дараа эхэлнэ. 2016 оны сонгуулиар 498 хүн нэр дэвшиж байж.
“Facebook” компанитай хамтарч ажиллана. Өмнө нь хоёр ч удаа уулзсан. Уулзалтын үеэр Монголын 2 сая 200 мянга орчим аккаунт байна. “Facebook” компанийн 30 мянга гаруй ажилтан дэлхий даяар хуурамч аккаунттай тэмцэж байгаа гэж мэдэгдсэн. Сонгуультай холбоотойгоор баг “Facebook” компани Тайваны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажилласантай адил хэмжээний баг гаргаж ажиллах саналаа хэлсэн. “Facebook” компанийн төлөөлөлтэй сонгуулиас өмнө уулзаж гэж бодож ажиллаж байгаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна