Өнгөрсөн бямба гарагт СХД-ийн нэгдүгээр хороонд оршин суух айлын гурван настай хүүхэд угаарын хийнд хордож нас баржээ.
Хэргийн газарт цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан үзлэг шалгалт хийхэд тухайн айл угаар мэдрэгчээ зайнаас нь салгасан байснаас гадна зуух нь дүүрэн үнстэй, зуухныхаа хавхлагыг тултал хаасан байсныг НМХГ-ын НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.
Тэрбээр, “Иргэд угаарийн хий мэдрэгчийн батерейг салгаж, дуугарвал унтраах зэргээр буруу ашиглаж байна. Тиймээс мэдрэгч суурилуулсан бол мэдрэгчдээ бүү гар хүрээч. Өглөө дуугардаг цагны сэрүүлэг шиг битгий унтраа. Мэдрэгчийнхээ хэмжээг хараад агаар сэлгэлтээ хий. Агаар сэлгэлт хийхэд мэдрэгчийн заасан тоо аяндаа буурна” хэмээн анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна