Цагаан сарын буузаа хийхээр гурил худалдаж автал, тухайн гурилаас нь хулганы баас гарсан талаар иргэн мэдээлэл ирүүллээ.
Тодруулбал, СХД Баянхошуунд амьдардаг иргэн гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 25 килограммын Улаанбаатар дээд гурил худалдан авчээ. Ингээд буузныхаа гурилыг зуурахад маш их хулганы баас гарсан байна. Тухайн иргэн Улаанбаатар гурил ХХК руу мэдэгдсэнээ хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна