-Анхан ба давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд 2019 онд 505 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 1421 шүүхийн захиргааны ажилтантайгаар 51 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр 86 мянга 983 эрүүгийн, захиргааны болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн.
-Шүүхээс 21,5 тэрбум төгрөгийг Төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 11,5 тэрбум төгрөг, торгох ялаар 7,7 тэрбум төгрөг, зөрчлийн хэрэгт торгох ялаар 233 сая, эд хөрөнгө хураах арга хэмжээгээр 2,1 тэрбум төгрөгийг оруулахаар шийдвэрлэсэн.
-Эвлэрүүлэн зуучлах аргаар дунджаар 72 хэргийг шийдвэрлэсэн. Зөрчлийн хэргээр 2019 онд 18 мянга 300 хэргийг хянан шийдвэрлэсэн. Зөрчлийн 17 мянга 829 хэрэг шийтгэл ногдуулснаас 16 мянга 234 хэрэг буюу 91 хувьд нь баривчлах шийтгэл ногдуулсан. Мөн 1596 зөрчлийн хэрэгт буюу 9 хувьд нь торгох ялыг ногдуулсан.
-Зөрчлийн хэрэг дундаа дөрвөн төрлийн хэрэг зонхилж байна. Үүнд: танхайрах зөрчил өмнөх жилээс 2 дахин өссөн; гэр бүлийн хүчирхийлэл өмнөх жилийнхээс 68 хувиар өссөн; хулгайлах зөрчил 20 хувиар өссөн; замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн зөрчил 14 хувиар өссөн. Энэ дөрвөн төрлийн хэрэг зөрчлийн хэргийг 95 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна