Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн уурхайн ажлууд зогсдог. Харин хүн хүч, харуул хамгаалалт бага энэ үед уурхайн бүс рүү нэвтэрч, шороо хулгайлах, дээрэмдэх хэрэг гардаг.
Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант багийн нутаг Баруун Тахилт гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ний уурхай руу эрүүгийн хэрэгтнүүд 200-300 иргэнийг толгойлон дайрч, хамгаалалтын албаны даргыг хутгалан хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсныг бид мэдээлсэн.
Тэгвэл дээрхтэй ижил хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарчээ. Тодруулбал, тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан чулуутын алтны уурхай” руу 80-90 хүн дайрч нэвтрэн, шороо дээрдсэн хэрэг гарсан байна. Уг дээрмийн хэргийг Мандал суман дахь цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна