Коронавирусийн халдварын асуудлаар ЭМЯ-наас мэдээлж байна


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Амралтын өдрүүдэд 3 тохиолдол тусгаарлагдсан. Өвөрхангайд тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээ байхгүй гэж гарсан. А хүрээний H3N2 вирус илэрсэн. Сөүл-УБ онгоцноос ирсэн бас нэг тохиолдол мөн адил сөрөг гарсан. 2-р сарын 9-ний тохиолдол коронавирус байхгүй гэж гарсан. Мөн адил А хүрээний H3N2 вирус илэрсэн. Цаашдаа анхаарлаа сулруулахгүй энэ чигээрээ хэвээр ажиллах хэрэгтэй. Сарангэрэл сайдын Цагаан сарыг бүрэн хориглох тухай санаачилгыг дэмжвэл иргэдэд их амар болно. Тэгээд ч Хятадад цагаан сар хийхийг зөвшөөрсөн нь том алдаа гэж үзээд байгаа. Олон хүн айлчилснаар халдвар хурдан тархах нөхцөл бүрдсэн гэж үзээд байгаа.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

-Хятадын нутаг дах Халиут гэдэг газар, манай хилээс 120 км газар бүртгэгдсэн хэрэг. Ийм учраас бид өвчин гарсан бүс нутаг руу аялахгүй байхыг уриалаад байгаа юм.

Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас ням гарагт 97 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 908 хүрчээ. Харин халдвар авсан хүний тоо 40171 хүрсэн байна.

Мөн ням гарагт 632 бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Коронавирусын улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ.

Харин МУ-д энэ өвчний халдвар бүртгэгдээгүй байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 4 минутын өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 9 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 13 минутын өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 1 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 2 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 20 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 20 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 20 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 21 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 22 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 23 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй Өчигдөр
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ Өчигдөр