Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас ням гарагт 97 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 908 хүрчээ. Харин халдвар авсан хүний тоо 40171 хүрсэн байна.
Мөн ням гарагт 632 бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Коронавирусын улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна