Д.Баатарсайхан: Цагдаагийн байгууллагаас ТАЗ дээр яг ямар шалгалт хийсэн талаар надад мэдээлэл алга

Н.Мижидмаа
2020/02/07

-20-40 иргэнийг шалгалт дээр оноо нэмж автоматаар тэнцүүлсэн асуудал яригдаад байна. Бид Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай уулзаж тодруулга авсан юм.

-Би ТАЗ-ийн гишүүнээр 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр томилогдсон. ТАЗ нь таван гишүүнтэй. Тэгээд ТАЗ-ийн хүлээж авсан үүргүүдийг тав хувааж аваад ажилладаг. Миний хувьд төрийн албаны сонгон шалгаруулалтыг хариуцдаг. Шинэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалтыг хариуцдаг.

-Сүүлд явагдсан шалгалт дээр асуудал гарлаа гэж байна?

-1996 оны долоодугаар сараас эхлээд төрийн албаны шалгалтыг авч байгаа. 20 гаруй жилийн түүхтэй. Гэхдээ төрийн албаны шалгалтыг авах болгонд л янз бүрийн хэл ам гардаг. Тэгээд нотолгоо нь хаана байна вэ? гэхээр нотолгоо нь байдаггүй. Энэ шалгалт өгөөд яадаг вэ? Мэдээж нэг иргэн ажилтай болно. Тэгээд шалгалтад унасан 1000 хүн ингээд янз бүрийн зүйл яриад явдаг болов уу гэж би хувьдаа боддог. Би энэ ажлыг хариуцаж байгаагийн хувьд итгэл дүүрэн байдаг. Хүнээс хамааралгүй нөхцөлд шалгалт авдаг шинэ тогтолцоонд шилжсэн. Ерөнхий шалгалт нь гурван шалгалтаас бүрддэг. Гурвуул босго оноотой, цахимаар авагддаг шалгалт.  Хүн дүн тавих боломжгүй шалгалт. 200 тестээс 3-ыг нь сонгож оруулна. Ингэж оруулах ажлыг нь хүн хийдэггүй. Харин манайхан ойлгохдоо хүн сонгоод оруулдаг юм байна гэж ойлгоод байдаг. Компьютер программын аргаар “random”-оор, санамсаргүй байдлаар сонгодог. Хүний оролцоо байхгүй.

Төрийн албаны шинэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчилж эхэлсэн. Үүнээс өмнө төрийн албанд хууль бусаар орох явдал олон байсан. Тэгээд төрийн албанд хууль бусаар орчхоод, тэрийгээ жинхлэх гээд шалгалт өгөөд түүндээ хангалтгүй оноо авчихаар ТАЗ-ийн эсрэг юм болгож харагдуулдаг гэж би харж байгаа. ТАЗ-ийн үйл ажиллагаа ямар байгааг үйлчлүүлэгчид л үнэлнэ. Тэгэхээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаад сэтгэл өндөр байна. Сайн шалгаад өгөөрэй, бодитой тогтоогоод өгөөрэй. Тэгээд манай ажилтан, албан хаагчид оролцож дүн зассан байдаг юм бол бид тэр хүн дээр хариуцлага тооцъё. Харин тийм юм огт байхгүй бол байхгүй гээд няцаагаад өгөх хэрэгтэй.

Тэгэхгүй шалгалт авах болгонд л Монголын нийгэмд бүх юм болохоо байсан гэж ярьдаг болсон. Бид ажил хийгээд 98 хувийн гүйцэтгэлтэй, 2 хувийн алдаа гаргасан байхад 98 хувийн гүйцэтгэлийг ярьдаггүй. Хоёр хувийн алдааг 98 хувийн алдаа мэт ярьдаг ийм л буруу тогтолцоонд орчхоод байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 17 минутын өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 22 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 26 минутын өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 2 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 2 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 2 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 20 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 20 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 20 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 22 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 22 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 23 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй Өчигдөр
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ Өчигдөр