МУ-ын аварга Х.Баянмөнх: Э.Оюунболд олон юм ярихгүй, хоёр жил барилдахгүй бэлтгэлээ хийх хэрэгтэй


МУ-ын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх:

-Манай допингийн шинжилгээ сүүлийн 10 жил ямар ч хяналтгүй явж ирсэн. Нэг эмч, нэг сувилагч л байж байдаг. Ийм байдал чинь авлига энэ тэр гарах үндсэлэл болно гэж хэлээд байхад тоохгүй явсаар өдий хүргэсэн. Гэтэл өнөөдөр допингийн асуудал маш төвөгтэй хэмжээнд хүрээд байна. Дараа нь, энэ зун барилдсан түрүү бөхөөс илэрсэн гээд Наадмын төв комиссоос арга хэмжээ авсан байгаа. Одоо ярих юм байхгүй шүү дээ. Хоёр жил барилдах эрхийг нь хассан, дээр нь аварга цолыг нь хасах үүргийг Ерөнхийлөгчид өгсөн байх ёстой. Тэгээд Ерөнхийлөгч нь аварга цолыг нь хасах юм уу үгүй юм уу гэдгээ өөрөө л мэднэ.

-Э.Оюунболд аварга өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ?

-Тэр хүлээн зөвшөөрөхгүй байх ямар хамаатай юм бэ? Тэгээд одоо хэний шээс байна гээд байгаа юм бол?

-Солигдсон гээд байгаа?

-Тэр чинь одоо яаж сольдог юм. Цаад эмч нь өөр нэг хүнийг допингоор тариад тийм хэмжээнд хүргэж байж л шээсийг нь авах нь байна шүү дээ. Тэгвэл хэнийг тариад допингтой шээсний шинжилгээ авсан юм бэ? гэдэг баримт нэхнэ шүү дээ. Гэтэл тийм юм байхгүй.

-Тэгвэл Э.Оюунболд олон юм яриад байх шаардлагагүй л гэсэн байр суурьтай байгаа юм байна, тийм үү?

-Ямар ч шаардлага байхгүй. Тэгээд бусдын адил хоёр жил бэлтгэлээ хийгээд барилдахгүй байж байгаад хориг дуусахаар нь барилдах хэрэгтэй. Харин Э.Оюунболдын допингийн асуудлаас гадна энэ намар нэг хүүхдийг унагаад аман дээр нь гэдсээрээ дарсан, нэг хүүхдийг унагаад дээр нь сандайлж суусан гэх зэрэг ёс зүйгүй асуудлууд харагдсан. Би өөрөө зурагт үзэж сууж байгаад харсан. Тэгэхээр хоёр жилийн дараа барилдах эрхийг нь сэргээхдээ цэцдийн зөвлөлийн хурлаар энэ асуудлаар ярилцана.

-Бүх бөхчүүд допинг хэрэглэдэг болсон. Манай бөхчүүд тааруулж хэрэглэж чадахгүй илрээд байна гэсэн яриад яваад байна.

-Би мэдэхгүй. Миний үед С витамин л олддог байлаа. Би тэр допингийг чинь ямар зүйл гэдгийг нь ч мэдэхгүй шүү дээ. Сүүлийн үеийн л асуудал. Дам сургаар бол Өмнөд Солонгосын шинжилгээний лаборатори бол шинжилгээний аппаратаа маш нарийн болгосон гэж байна лээ. Нэг төрлийн эм хийгээд тэнхээтэй болгоод дараа нь өөр нэг эм хийгээд “нейтрализация” хийгээд тэрийгээ алга болгодог гэж байгаа. Түүнийг нь бас давхар илрүүлдэг болсон гэсэн. Тэгэхээр дүгнэлт бол гарцаагүй.

-Бөхчүүд тавиас дээш хувьд нь барилдах ёстой гээд журам гаргасан нь их маргаан дагуулаад байгаа.

-Маргаан дагуулна л даа тэр бол. Ер нь манай бөхийн холбоо гэж байхгүй болсон шүү дээ. Бөхийн холбооны тэргүүлэгчид гээд хэдэн юм ярьдаг. Тэгтэл тэд нарт эрх зүйн чадамж байхгүй. Хурал нь хүчингүй болсон, тэндээс гарсан шийдвэр нь хүчингүй болсон. Тэгэхээр манайд өнөөдөр Үндэсний бөхийн холбоо гэж байхгүй.

-Бөхийн холбоо нь ийм байдалд орсон байхад үндэсний бөх допингоос яаж цэвэр авч үлдэх ёстой юм бэ?

-Бид 18 жил шүүхдээд дийлэхгүй байна шүү дээ. Шүүх шийдвэр гаргахаар хуучин дарга байсан Нямдорж нь дээд шүүхийн шийдвэрийг ураад хогийн сав руу хийчихдэг, тэгээд байгаад байдаг байсан. Тэгээд 18 жил Цэцдийн зөвлөлийн хурал хийгээгүй, барилдааны тухай яриагүй, хэдэн хүний гарын өмч шиг л байж байсан зүйл чинь өөртөө ийм их бохир зүйлийг өөртөө агуулж байж шүү дээ. Үүнээс цаашаа давааны найраа ч юмуу гээд нээх юм зөндөө байна. Тэгэхээр бөхийн холбоо удирдлагаа сонгоод, хурлаа хийгээд үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол бөх бол маш эвгүй байдалд орсон. Гэтэл энэ бол өвөг дээдсээс нүүдэлчин соёл шингээж бүтээсэн ард түмний том соёл юм шүү дээ. Би сая шинжлэх ухааны доктор хамгаалсан. Тэнд: Үндэсний бөх гэдэг үзвэр төдий биш юм. Энэ бол даяарчлалыг их шуургийн үед Монголын тусгаар тогтнолыг авч үлдэх дархлаа юм гэдэг сэдвээр диссертацийн хамгаалалтандаа хүргэсэн байна. Энэ асуудлыг хаяж явах эрх хэнд ч байхгүй.Тиймээс энэ асуудлыг маш хурдан шийдэх хэрэгтэй.

-Тэр заалны барилдааны хувь тогтоогоод байгаа зөв асуудал уу?

-Энэ асуудлыг хэлэлцээгүй. Би тэр хуралд нь оролцоогүй. Гэхдээ энэ бол эрх зүйн чадамжгүй газраас гаргасан шийдвэр. Бөхийн холбоо гэж байхгүй, зүгээр нэг комисс цуглаад гаргаж байгаа шийдвэр. Тэгэхээр бөхчүүд түүнийг нь биелүүлэхгүй байгаа гээд нэг их сүйдтэй юм болохгүй. Хамгийн гол нь эрх зүйнг чадамжтай газар ийм шийдвэр гаргах эрхтэй байдаг байхгүй юу. Энэ асуудлыг Цэцдийн зөвлөлийн хурал дээр шийдэх ёстой болохоос биш тэргүүлэгч шийдэх эрх зүйн үндэс байхгүй. Энэ байгууллага чинь гишүүнчлэлгүй байгууллага шүү дээ. Сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр байтугай Бөхийн холбоо чинь баридах бөхчүүдэд урилга ч өгдөгүй юм шүү дээ. Яагаад гэхээр гэмтэл бэртэл гараад амь насаа алдах гэх мэт эрсдэл гарвал Бөхийн холбоо хариуцлага хүлээхгүй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр эрсдлийг нь хариуцахгүй юм чинь барилдуулах хэмжээг нь тогтоох бас эрх байхгүй гэсэн үг. Сайн дурын үндсэн дээр л явж байгаа хэрэг. Харин гишүүнчлэлтэй бол өөр хэрэг. Холбоо гэдэг чинь гишүүнийхээ эрх ашгийг хамгаална шүү дээ.

-Допингийн асуудлыг аргалах боломж байдаг юм уу?

-Хяналт байхгүй л бол аргална.

-Тийм тохиолдол байсан уу?

-Мэдэхгүй. Гэхдээ би бол аргалдаг байх гэж үздэг. Асар том асуудал учраас хяналтгүй л бол эрхэлж байгаа нэг хоёр хүн одоо.... Би энэ талаар ноднин ил тод хэлсэн шүү дээ “Авлигын том сав хүүдий болж байна шүү, энд” гээд.

-Бөхчүүдийг ивээн тэтгэдэг компаниуд нь хүртэл энэ асуудалд оролцсон байх магадлалтай гээд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа талаар?

-Байж болно. Эмх замбараагүй юм явж байсан болохоор ямар ч юм гарч ирж болно.

-Э.Оюунболд аваргыг хэлмэгдүүлсэн юм биш биз?

-Хэлэмгдүүлнэ гэж бодоход тэр үйл явц чинь маш түвэгтэй процесс шүү дээ. Нэгдүгээрт, шээж байгааг видео бичлэгээр авч байдаг. Шээснээс өөр ямар нэг юм хольж байна уу үгүй юу гэдгийг хардаг. Дотроо хяналттай. Тэгээд тэр шээсээ хоёр саванд хуваагаад хийдэг. Тэр нь дугаартай, лацаддаг. Дэлхийд дахин давтагддагүй дугаар байдаг. Тэгэхээр миний бодлоор бол хүний шээс аваад сольж хийх ямар ч үндэслэлгүй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 15 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 15 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 16 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 16 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 16 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 18 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 18 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 19 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 20 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 23 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21