Ц.Магалжав: Журам, дүрмээрээ явна, Э.Оюунболдыг хоёр жил барилдуулахгүй


Бөхийн допингийн асуудлаар МҮБХ-ны  Дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжаваас тодрууллаа. 

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах талаар МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос асуусан. Тэгэхэд Цагаан сараар барилдах эсэх асуудлыг Үндэсний бөхийн холбоо мэднэ гэсэн хариултыг өгсөн. Э.Оюунболд аварга өөрөө болохоор Цагаан сараар барилдана гэсэн мэдээлэл өгсөн байсан.

-Монголын Үндэсний бөхийн холбоо допингтой хатуу тэмцэнэ. Бөхийн барилдаан зохион байгуулах үндсэн эрхтэй байгууллагын хувьд хатуу тэмцэх байр суурь хэвээр. Өнгөрсөн жил таван бөх допин хэрэглэсэн асуудал бид мөн л хатуу байр суурьтай байгаа. Одоо ч хэвээр байна. Цол хураах хураахгүй гэдэг бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг асуудал. Цагаан сараар барилдах тухайд хоёр жилээр эрхийг нь хассан тул барилдахгүй ээ. Ө.Энхтүвшин сайдаар ахлуулсан Баяр наадмын комиссоос барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Хассан тогтоолоо Үндэсний бөхийн холбоонд 12 дугаар сард ирүүлсэн. Нэгэнт ийм тогтоол шийдвэр гарсан учраас барилдах ямар ч боломжгүй.

-Хоёр жил барилдахгүй гэсэн үг үү?

-Баяр наадмын комиссоос хоёр жилээр эрхийг нь хассан тогтоол бидэнд ирүүлсэн. Тэгэхээр бид түүнийг л дагана.

-Хэлмэгдүүллээ гэсэн асуудал яригдаад байгаа. Э.Оюунболд аварга өөрийнх нь шинжилгээний хариу солигдсон албаар будлиантуулсан гэж яриад байгаа.

-Гурав дөрвөн хэвлэл дээр 2019 оны наадмын өмнө тодорхой хүмүүс утсаар яриад “Чамаас допинг хэрэглээгүй байсан ч илрүүлнэ ээ” гэж ноцтой юм ярьсан тухай гарсан байсан. Энэ асуудлыг бас давхар шалгаж байгаа юм байна лээ. Сүүлийн хоёр жил Үндэсний бөхийн холбооноос Баяр наадмын салбар хороонд орж ажиллаагүй. Ингэж ажиллаагүй болохоор сэтгүүлчид та бүхэнтэй л адил, нийт бөхчүүдтэйгээ л адил мэдээлэлтэй явж байна. Э.Оюунболдыг үнэхээр тэгж шантажилсэн дарамталсан бол цагдаагийн байгууллага шалгах байх.

-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд хэр шалгаж байгаа юм бол? Допингийн шинжилгээ авдаг эмч нь үндэслэлгүйгээр их хэмжээгээр хөрөнгжсөн асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл яваад байна. Та нарт энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ талаар хууль хяналтын хүрээнийхэн л өөрсдөө хариулах байх. Эмчийн тухайд бол Биеийн тамир, спортын газрын эмч нар Баяр наадмын комисс, бөхийн салбар хороо, допингийн хяналтад орж ажилладаг юм. Тэр эмч нар тийм зохисгүй үйлдэл гаргасан бол хуулийн байгууллага хариуцлагаа тооцоод явах байх.

-Э.Оюунболд аварга допинг хэрэглэснээ зөвшөөрөхгүй байгаа болохоор миний цол хэвээр, барилдана гээд зүтгэвэл яах вэ?

-Э.Оюунболд аваргын цол одоогоор хэвээр байгаа. Барилдана гэвэл Үндэсний бөхийн холбоо барилдуулахгүй ээ. Баяр наадмын комиссоос эрхийг нь хоёр жилээр хассан тогтоол гарчихсан. Харин эрхийг нь хассаныг цуцалсан тогтоол бариад ирвэл барилдах асуудал гарч болно.

-Аваргатай ойрд уулзсан уу?

-Уулзаагүй байгаа. Наадмаар ч би Монголд байгаагүй.

-Монголын үндэсний бөхийг допингоос цэвэрлэх талаар ямар бодлого явуулж байна вэ?

-Нэгдүгээрт хатуу тэмцэнэ. Мөн эмч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бөхчүүдийн спонсорлодог компаниудаас хууль бусаар мөнгө татаж авсан гэсэн таамаг яваад байгаа. Энэ бүхэн хэрэв үнэн бол уг үндсээр нь ухаж гаргаж ирээд цэвэрлээд, цэгцлээд, буруутай хүмүүст нь хариуцлага тооцоод явахаас өөр аргагүй. Тэгэлгүй эвлэрнэ гэвэл монгол бөхийг мөхөл рүү түлхсэн хэрэг болно. Үүн дээр хууль хяналтын байгууллагынхан, Ерөнхийлөгч маань өөрөө спортын хүн болохоор хатуу, чичг байр суурьтай байх болов уу гэж харж байгаа.

 

Бид бол үнэн зөвөөр бүх асуудлыг шийдээсэй гэсэн хүлээлтийн байдалтай л байна. Хэрэв хүнийг хэлмэгдүүлсэн, эмч нар янз бүрийн юм хийсэн бол түүн дээр нь хариуцлагыг нь тооцоосой. Энэ бол итгэл найдварын асуудал шүү дээ. Бид бүгд л өөрсдөө барилдаад явж байсан, барилдаж явахдаа шинжилгээгээ өгдөг явдаг байтал араас нь ийм юм гарч ирнэ гэдэнг чинь барилдахаа больсон бид бүү хэл барилдаж байгаа залуучуудад их харамсалтай асуудал гарч ирж байгаа юм.

 

Спортод бол зайлшгүй хувийн амьдралаа золиослож байж явдаг. Ингээд явж байхад нь шинжилгээг нь дардаг, сольдог эсвэл тэр бөхийг спонсорлодог компаниудаас машин, үл хөдлөх хөрөнгө аваад явж байна гэхээр их ноцтой асуудал. Үнэхээр тийм зүйл хийж байсан бол хатуу байх хэрэгтэй. Хатуу байж юм цаашаа явна. Монголын гэсэн тодотгох зүйлийн нэг нь үндэсний бөх. Тийм болохоор допингоос болоод бөх үзэх нь багаслаа гэж яриад байгаа ч үнэн хэрэг дээрээ багасаагүй. Угаасаа Монголын эд эс дотор байдаг зүйл болохоор наадмаар барилддагаараа барилдаад, хүмүүс үздэгээрээ үзээд л явна. Харин үүнийг цэвэр ариун байлгах нь бөхчүүдийн үүрэг.

 

Бас энэ асуудлыг шалгаж байгаа холбогдох байгууллагууд, Биеийн тамир, спортын газрын эмч нар байна, Допингийн эсрэг төвийнхэн гээд бүгд шударга үнэн байж, энэ олон залуусын хүч хөдөлмөрийг зөвөөр үнэлээд явах хэрэгтэй байгаа юм. 95-96 хувь нь буюу ихэнх нь шударга үнэнээр бэлтгэлээ хийгээд гурилтай шөлөө идээд явж байхад нөгөөдүүл нь тариа хийгээд яваад байдаг. Иймд бүх холбоотой байгууллагууд шударга үнэн байж л цаашаа явна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 13 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 15 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 15 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 17 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 17 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 17 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 18 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 21 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21