“Монголросцветмет”-ийн До.Ганболдын хэрэгт хоёр охин компанийн захирлыг шалгаж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/16

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ 2017 оноос хойш шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, өнгөрсөн аравдугаар сард прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн. Тэгвэл түүний хэрэгт “Монголросцветмет”-ийн хоёр охин компанийн захирлыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. 
Хэргийг эргэн са­нуул­бал, До.Ганболд “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байхдаа гадны аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргээр шалгагдсан юм. Шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь илэрсэн гэх мэдээлэл ч бий. Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет” компанид аудитын шалгалт хийж, 78 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээр түүнийг АТГ шалгаж эхэлсэн юм.

 Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 6 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 6 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 8 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 10 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 10 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 10 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 11 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 14 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21