Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах вэ?

О.Шүрэнцэцэг
2020/01/14

Өнөөдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд тарааж буй угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдэж буйг, ногоон гэрэл 30 секунт тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг хэмээн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек тайлбарласан.

Тэгвэл угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах талаар мэдээллийг хүргэж байна.

Суурилуулах байршил: Унталгын өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг олон давхар байшингийн давхар бүрт төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв танд нэг төхөөрөмж байгаа бол түүнийгээ унталгын өрөөндөө суурилуулаарай. Унталгын өрөөнөөс өөр газар суурилуулсан тохиолдолд унталгын өрөөнд дуут дохио сонсогдож байгаа эсэхийг шалгаарай.Төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, ханад суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 сам байх ёстой.

Эсгий гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна.

Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд:

  • Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд төхөөрөмжийг суурилуулж болохгүй.
  • Төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр байрлуулж болохгүй.
  • Нойтон чийгтэй газар байрлуулж болохгүй.
  • Утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэхээс сэргийлнэ.

Чийглэг болон температур хэт өндөр байх нь төхөөрөмжийн мэдрэмтгий байдалд нөлөөлдөг тул халуун эсвэл нээлттэй байдаг хаалга, цонхны дэргэд байрлуулах нь тохиромжгүй. Целсийн 4 градусаас хүйтэн, 37 градусаас дулаан газарт суурилуулж болохгүй.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн гарын авлага:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 1 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 1 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 2 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 2 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 4 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 4 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 5 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 6 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 9 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 23 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21