Тэтгэврийн зээлгүй ахмадуудад 3 сая төгрөг олгохыг Ерөнхийлөгчөөс хүслээ

О.Шүрэнцэцэг
2020/01/14

Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хороо байгуулжээ. Түр хорооны гишүүд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар: 

-Иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг төрөөс тэглэх хуулийг УИХ  баталсан. Энэ нь Үндсэн хуульд заасан эрх тэгш байдлыг зөрчиж, зээлгүй ахмадуудын эрх ашгийг зөрчиж байна. Бид эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулан, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Зээл аваагүй өрх толгойлсон 20 мянган эмэгтэй байна. Ерөнхийлөгчид бид санал хүргүүлж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлөх саналыг Ерөнхийлөгч гаргаж, УИХ буруу тогтоол гаргалаа. Байгалийн баялгийн хишгийг тэгш хүртээж, зээл аваагүй 200 мянга орчим ахмадуудад Сар шинийн өмнө гурван сая төгрөгийг олгохыг  хүсье. Бага тэтгэвэр авдаг ахмадууд зээл авах боломж муу, хамтран зээлдэгчтэй байдаг, хүү өндөр зэрэг банкны дарамт их бадйаг. Тиймээс УИХ-ын тогтоолд хориг тавьж, зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөгийг Сар шинийн өмнө бэлнээр өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг дэмжих нь чухал байна. Зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөг өгөх нь дотоодын эдийн засагт доргилт үүсэхгүй, харин ч эерэг нөлөөтэй байх юм хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Зээл аваагүй иргэдийг яагаад хохирогч гэж үзэж байна вэ?

-Зээл аваагүй иргэд тэтгэврийнхээ 70 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг. Гэтэл иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэлээ. Харин зээл аваагүй иргэд хохироод үлдэж байна.

-Бэлэн мөнгө олгосноор эдийн засагт хүндрэл үүсэхгүй юу?

-Ахмадуудад 3 сая төгрөгийг цагаан сарын өмнө олгосноор эдийн засагт хүндрэл үүсэхгүй. Бид ямар нэг улс  төрийн зорилгогүй. Өөрсдийн эрх ашгийн төлөө явж байгаа. Бид энэ саналаа Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэхийг хүсч байгаа юм. Зээл аваагүй иргэд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур байгаа юм. Засгийн газар тооцоо судалгаагүй, яаран тогтоол гаргасанд ахмадууд бид гомдолтой байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 1 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 1 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 3 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 5 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 5 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 6 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 6 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 9 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21