С.Өнөрсайхан: Хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээ хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг

О.Шүрэнцэцэг
2020/01/14

Хийжүүлсэн ундаа их хэрэглэснээс болж шүд өвчлөх, ясны сийрэгжилт, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчин үүсдэг. Гэсэн ч монголчуудын хийжүүлсэн ундааны хэрэглээ улам нэмэгдэж, дээрх өвчлөлүүд ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.  НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар 5-11 насныхны дунд хийжүүлсэн ундааны хэрэглээ өнгөрсөн жилүүдийнхээс эрс нэмэгджээ. Иймд дээрх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж, “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  НАМЭХ-ны Удирдах зөвлөл, эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн төлөөлөл оролцов. 
Хийжүүлсэн удааны хор хохирол болон хэрэглээг багасгах талаар НЭМҮТ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан “Хийжүүлсэн ундааг үйлдвэрлэхдээ нүүрсхүчлийн давхар ислээр баяжуулсан хийжүүлсэн усан дээр баяжмал бүтээгдэхүүн нэмж хийдэг. Хийжүүлсэн ундааны хор нөлөөний талаар судалгаа олон хийж байгаа ч хэрэглээ нь буурахгүй байна. Хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд зарахгүй бараа, бүтээгдэхүүний тоонд оруулсан. Хийжүүлсэн ундаанд донтох явдал бий. Энэ нь нүүрсхүчлийн давхар исэл хийжүүлсэн устай нэгдэж, чихэрлэг, таатай мэдрэмж төрүүлснээр дахин хэрэглэх дадал бий болгодог. Мөн хийжүүлсэн ундаанд хадгалалтыг уртасгагч, будагч, хүчиллэгжүүлэгч зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон төрлийн нэмэлт бодис ордог. Хийжүүлсэн ундаа уусан хүн өдөрт зургаан халбага элсэн чихэр хэрэглэсэнтэй тэнцэх сахар авдаг. Түүнчлэн кофейн агуулдаг учраас хэсэг хугацаанд мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил донтдог” гэв.
Манай улсад нэг хүн жилд дунджаар 22.8 литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг гэх судалгаа гарчээ. Нэг хүнд өдөрт дунджаар 381 мл ундаа ногддог бөгөөд гол хэрэглэгч нь хүүхэд, залуус аж. Ингэхдээ өдрийн шингэний хэрэгцээнийхээ гуравны нэгийг ундаагаар хангадаг гэнэ. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг, нойрсох хугацааг багасгадаг байна. Мөн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, ой тогтоолт муудах, ойлголт удаашрах сөрөг үр дагавартай тул хэрэглээг хязгаарлах, хориглох шаардлагатайг энэ үеэр онцоллоо. 

Эх сурвалж: Үндэсний шуудан 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 4 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 4 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 5 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 5 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 7 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 8 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 8 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 9 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 12 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21