Шүүгчийн бие муудаж, Э.Бат-Үүлийн хурлыг хойшлуулав

О.Шүрэнцэцэг
2020/01/13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан гомдлоор Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ болох байсан ч хойшиллоо. 

Хотын дарга асан Э.Бат-Үүл нь "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" нэртэй бичвэрээ baabar.mn сайтад өнгөрсөн оны зургадугаар сард нийтлүүлсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн цагдаад өгсөн. Уг гомдлын дагуу хотын дарга асан Э.Бат-Үүлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгосон юм. Тэрбээр уг торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар ийнхүү өнөөдөр шүүх хурал товлогдсон юм.

Гэвч шүүх хуралдааныг даргалж явуулах байсан шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаад байна. Харин маргааш /2020.01.14/ Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогджээ. 

Шүүхийн мэдээлэлд:

Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдолтой Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /6.21 дүгээр зүйл.Гүтгэх, 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т заасан зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 3 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 4 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 5 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 5 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 7 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 7 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 8 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 8 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 12 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21