Махны үнэ буурч, ногооны үнэ нэмэгдэв

О.Шүрэнцэцэг
2020/01/13

Долоо хоног бүр өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн судалгааг танилцуулдаг. Судалгаанаас харахад өнгөрч буй долоо хоногт махны үнэ тодорхой хувиар буурсан байгаа бол хүнсний ногооны үнэ бага зэргийн өсчээ. 

Хүнсний ногооны үнэ

2020 оны 01 дүгээр сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.6 хувиар өсч 1425 төгрөг, байцай 1.3 хувиар өсч 1462 төгрөг, сонгино хятад 0.8 хувиар өсч 1336 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Махны дундаж үнэ

2020 оны 01 дүгээр сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8082 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10017 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 530 төгрөгөөр (5.0%), үхрийн цул махны үнэ 359 төгрөгөөр (2.9%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 156 төгрөгөөр (1.9%), харин хонины цул махны үнэ 90 төгрөгөөр (1.1%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 1 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 1 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 3 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 5 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 5 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 6 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 6 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 9 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21