Зөвшөөрөлгүйгээр өөх соруулах мэс засал хийж, хүний аминд хүрсэн Тод каннам эмнэлгийн эмч нарыг маргааш шүүнэ

О.Шүрэнцэцэг
2020/01/12

Өнөөдрөөс есөн сарын өмнө Эрдэнэт хотын иргэн 30 настай О Улаанбаатар хотод байх Тод каннам эмнэлгээр үйлчлүүлж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 168 см өндөр, 61 кг жиниэй байсан бөгөөд тус эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон юм. Харамсалтай нь хагалгааны үеэр үйлчлүүлэгчийн бие муудаж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн, Эрчимт эмчилгээний тасагт 4 хоног эмчлүүлээд амиа алдсан. Тод каннам эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн эмчгүйн зэрэгцээ хаяг байршлын зөрчилтэй, эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжгүйгээр мэс засал хийсэн нь НМХГ-ын дүгнэлтэд тусгагдсан байдаг. Цогцост хийсэн Шүүх шинжилгээний дүнгээр “бутарсан өөх цусанд орж, тархины судсыг бөглөснөөс тархи үхэжсэн...” болохыг дүгнэжээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлын тов гарсан бөгөөд 2020.01.13-ны өдрийн 11.00 цагаас ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Зариг.мн сайтын сурвалжлах баг Эрдэнэт хотоос талийгаачийн аав ээж болон, охиныг нь оролцуулан сурвалжлага бэлтгэн хүргэсэн. Даваа гарагт болох шүүх хурлаас мөн мэдээллийг бэлтгэн, шууд дамжуулан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 4 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 4 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 6 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 8 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 8 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 8 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 9 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 12 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21