Дарханчууд шинэ хоккейн талбайтай боллоо

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хѳтѳлбѳр, "Спортлог Дарханчууд" дэд хѳтѳлбѳрийн хүрээнд аймгийн тѳсвийн 145 сая төгрөг, Дархан сумын ОНХС-ийн 8,5 сая төгрөгийн хѳрѳнгѳ оруулалтаар аймаг, сумын ЗДТГазар, аймгийн Хоккейн холбоо хамтран олон улсын стандартад нийцсэн ХОККЕЙН ТАЛБАЙГ байгуулж, энэ сарын 8-ны өдөр хүлээн авлаа.



Дархан сумын 13 дугаар баг "Од" цогцолбор сургуулийн А, Б байрны дунд орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг эзэмшигч иргэн тѳрд буцаан ѳгснѳѳр ийнхүү ѳвлийн спортыг хөгжүүлэх, хоккей сонирхогч иргэд, хүүхэд багачуудын хүсч, хүлээж байсан мѳсѳн талбай ашиглалтад оруулж байгаа аж.

Нээлтэд Дарханы хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл, хоккейн спортоор хичээллэгчид болон УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, спортын мастер Б.Жавхлан, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Монголын хоккейн холбооны тэргүүлэгч гишүүн, спортын мастер, Дархан-Уул аймгийн Хоккейн холбооны тэргүүн М.Жаргалсайхан, аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон, Монголын хоккейн холбооны төлөөлөл оролцлоо.

Хоккейн талбайн нээлттэй холбогдуулан Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах II тойргийн хоккейн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Шарын гол, Бласт Автомотив, Дархан, Бласт, Багануур, Хангарьд зэрэг 6 баг өрсөлдөж байна.



Тус хоккейн талбай нь олон улсын стандартад нийцсэн, өвөл ашиглахаас гадна бусад улиралд өөр төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм.

Спорт сонирхогчид, иргэд, хүүхэд багачууд хоккейн талбайтай болсондоо баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өвлийн спорт, тэр дундаа хоккей нь хүүхэд багачуудыг тэсвэр хатуужилтай болгох багийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бодит ажил боллоо гэдгийг онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 33 минутын өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 43 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 47 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 50 минутын өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 2 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 3 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 4 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 7 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 21 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21