Д.Сэржмядагийг эрэн хайх ажиллагааны хүрээнд зургаан хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг нөхөн илрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ. Энэ хугацаанд автомашин болон галт тэргээр зорчин Замын-Үүдээр дамжин өнгөрсөн 550 иргэнээс мэдүүлэг авсан байна. Мөн 32 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг авч шалгаж байна. Энэ хэргийн хүрээнд бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн байна. Үүний дөрвийнх нь мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүх байгууллагад шилжүүлжээ. Харин хоёр хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Д.Сэржмядаг охин алга болсон хэргийн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Нэмж мэдээлэхэд, 2019 онд хүүхэд сураггүй алга болсон гэх 1024 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний 2012 нь олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Харин 12 хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр хүүхдүүд өмнө нь 1-5 удаа гэрээсээ дайжиж, сураггүй алга болсон хүүхдүүд болох нь бүртгэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 16 минутын өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 25 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 30 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 32 минутын өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 2 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 3 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 3 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 7 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 21 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 23 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21