ШӨХТГ: Цахим орчинд нам, улс төрчийн чансаа тогтоохыг хориглоно

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим шинэ заалтуудыг мөрдөж ажиллахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхааруулсан юм. Үүний сацуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал дараах үйл ажиллагааг хийхийг хориглохоор болжээ.

Үүнд:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах
  • Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулах.

Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг "Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайд аль нэг улс төрийн нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээллийг гаргахыг хориглосон. Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү гаргах эсвэл огт гаргахгүй байх гэрээ хийхийг хуулиар хориглосон.

Үүний дээр радио телевизээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл нэвтрүүлэхийг хориглоно.  Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдол хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сонгуулийн дүн гартал түр хугацаанд түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах юм" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 5 минутын өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 14 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 19 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 минутын өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 2 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 3 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 3 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 6 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 21 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 23 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21