Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг – Энержи Ресурс компанийн хамтарсан “Бяцхан зүрх” төсөлд хамрагдсан 40 хүүхдийн эхний ээлж энэ долоо хоногт эх орондоо буцаж иржээ. Энэ төслөөр зүрхний төрөлхийн гажигтай, эмчилгээний боломж тааруу нийт 40 хүүхдэд амьдрал бэлэглэх зорилготой бөгөөд БНХАУ-д нарийн мэргэжлийн хагалгаанд орсон хүүхдүүдийн хагалгаа бүгд амжилттай болсон байна. Манай улсад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тохиолдол олноор бүртгэгдэж байгаа ч Монголд эмчлэгдэх боломжгүй, эсвэл зардал мөнгөний боломжоос шалтгаалан хугацаа алдах, амь насаа алдах тохиолдлууд гарсаар байдаг. Хүүхдүүдийг Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт бүртгэн авч, урьдчилан болон давтан үзлэгт хамруулсны үндсэн дээр нийт 40 хүүхдийг БНХАУ-ын 2-3 хотод, ар гэрийн асран хамгаалагчдын хамтаар байрлах, эмчлэгдэх бүх зардлыг дааж, 2 ээлжээр хагалгаанд оруулж байгаа юм байна. Хагалгааг хамгийн орчин үеийн дэвшилтэт аргачлалаар, өвчтөнүүдийн биед зүсэлт, зовиур багатай технологиор хийсэн тул хүүхдүүдийн эдгэрэлт хурдан, биеийн байдал хурдан тэнхэрч байгаа аж.

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Орлогч дарга Т.Баярчимэг: Зүрхний нарийн мэргэжлийн хагалгааг, богино хугацаанд, нарийн сайн зохион байгуулалттай хийж өгч, сэтгэлээсээ чармайн ажилласан Хөх хотын улсын эмнэлгийн эмч нар болон Монголын талаас Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Олон айл, өрхийн амьдралд гэрэл гэгээ өгч, бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэх эмчилгээний санхүүжилтийг бүрэн шийдэж өгсөн Энержи Ресурс компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Энержи Ресурс ХХК-ийн Компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа: Манай компаниас 40 хүүхдийн хагалгаа, эмчилгээнд орох зардлыг 100% дааж, 940 гаруй сая төгрөгний санхүүжилтийг олгосон. Хүүхдүүдийн хагалгаа амжилттай болж, түрүүчээсээ эх орондоо ирж байгааг харах үнэхээр сайхан байна. Өвчний байдал, ар гэрийн нөхцөл боломжийг харгалзаж, олон хүүхдүүдэд амьдрал бэлэглэхийг зорьсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 7 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 минутын өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 2 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 2 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 3 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 6 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 20 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 23 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20