Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр настай хүүхдийг 24 цаг ганцааранг нь гэрт нь цоожлон үлдээсний улмаас хүүхэд осгож гэмтжээ. Хохирогч хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.
2019 онд 1024 хүүхэд эрэн сурвалжлагдсаны 1012 нь олдсон. 12 нь эрэн сурвалжлагдах шатандаа байна. Тэд өмнө нь 1-5 удаа алга болж, эрэн сурвалжлагдаж байсан хүүхдүүд байна. Мөн гэмт хэргийн шинжтэй сураггүй болсон гурван хүүхэд байгаагийн нэг нь Д.Сэржмядаг охин юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна