2020: Иргэдийг 7 төрлийн хавдрын урьдчилсан үзлэгт хамруулна

О.Шүрэнцэцэг
2019/12/30

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсан.  Хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэс гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

-40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

-50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж.

 

ХҮСЭЛТ ГАРГАВАЛ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО

200 гаруй тэрбумаар батлагддаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн хямралтай холбогдуулан танаж, 144 тэрбум болгохдоо амжиргааны түвшнээр ялгаж олгохоор тогтсон. Ингэснээр хүүхдийн мөнгийг ирэх жилээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн олгохоор болсон юм. Тодруулбал, Монгол улсын нийт айл өрхийн амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваан үздэг. Үүнээс 1-17 дугаар бүлэгт хүүхдийн мөнгө ирэх онд хэвийн олгогдох юм. Эдгээр бүлгүүдэд нийтдээ 823 мянган айл өрх багтаж байгаа гэх тодруулгыг салбар яамнаас өгч буй.

Харин 18-20 дугаар бүлэгт багтах амьдралын түвшин бүхий айл өрхүүд хүүхдийн мөнгө авах эрх эдлэхгүй. Гэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган өгснөөр эрх нээгдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа юм. Жил бүр Хүний хөгжил сангийн дансанд хүүхдийн мөнгөний үлдэгдэл 5 тэрбум орчим төгрөг үлддэг байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж үздэг амжиргааны түвшин өндөр өрхүүдийн мөнгөн хуримтлалаас бүрддэг аж. 

 

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн Татварын ерөнхий газар үзэж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчид онцолсон. Эл хуулинд орсон онцлох арван өөрчлөлтийг дурдвал:

-НЭГ. ГАДААДАД ТӨЛСӨН ТАТВАРЫГ ХАСАЖ ТООЦНО /150 гаруй улсад төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцох зохицуулалт шинээр орсон/

-ХОЁР. ОРОН СУУЦНЫ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 3 ХҮРТЭЛХ САЯ БАЙСНЫГ 6 САЯ ХҮРТЭЛХ БОЛГОВ

-ГУРАВ. ОРОН НУТАГ ДАХЬ БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ /1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90% -ийн татварын хөнгөлөлт үзүүлнэ/

-ДӨРӨВ. ИРГЭН ХҮН ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЭЛЖ, ХӨРӨНГӨӨ ТҮРЭЭСЛҮҮЛЖ, ОРЛОГО ОЛСОН БОЛ АШГААСАА ТАТВАРАА ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

-ТАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН НИЙТ ДҮНГЭЭР АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХООР БОЛСОН

-ЗУРГАА. СУРГАЛТЫН ТӨЛБӨРТЭЙ ТЭНЦЭХ ОРЛОГОД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХЭД СУБЪЕКТИЙН ХҮРЭЭГ ӨРГӨТГӨСӨН

-ДОЛОО. ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ ЗЭРГИЙГ ХУДАЛДАН АВСАН БОЛ БАРИМТААР НОТЛОГДОЖ БАЙГАА ТӨЛБӨРТЭЙ ТЭНЦЭХ ТУХАЙН ЖИЛИЙН ОРЛОГОД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЭДЛҮҮЛНЭ

-НАЙМ. НОГДОЛ АШГИЙН ОРЛОГОД 5 ХУВИАР АЛБАН ТАТВАР НОГДУУЛНА

-ЕС. ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧИД ОРЛОГООСОО ЗАРДЛАА ХАСУУЛЖ, АШГААСАА ТАТВАР ТӨЛЖ БОЛОХООР ЗОХИЦУУЛСАН

-АРАВ. ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ БҮХ ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ТАВИХГҮЙ

 

ЗАРИМ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЖ ХОХИРЛЫГ АРИЛГАНА

Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч байгаа билээ. Уг шударга бус явдлыг зассан хуулийг баталж, 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэвэрийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авахаар боллоо.

-Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;

-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;

-Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;

-Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

-Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.

 

ҮДИЙН ЦАЙГ-ҮДИЙН ХООЛ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ

Хуулийн төсөл 2020 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоол иддэг болох юм байна. Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх боломжтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Үүнд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суутгах бөгөөд жилд дунджаар 65 тэрбум төгрөгийг суутгаж, нийт 300 гаруй тэрбум төгрөгийг суулгахаар төлөвлөжээ. 

“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон шим тэжээлтэй хоолоор үйлчлэх жишгийг дагаж Үдийн цайг Үдийн хоол болгох хууль баталлаа. Энэ бол Эрүүл, боловсролтой ирээдүйг бэлтгэхэд чухал ач холбогдолтой хууль билээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 3 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 6 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 6 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 9 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 12 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20