Оны шилдэг залуу багш нар тодорлоо

О.Шүрэнцэцэг
2019/12/27

Оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны элч-2019” шагнал гардуулах  ёслол Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд “ дахь жилдээ зохион байгуулж байна.

Үйл ажиллагааг нээж УИХ гишүүн, Залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал үг хэлж холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцууллаа.

Монголын Залуу Багш нарын холбоо нь  2008 онд Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачлагаар үүсэн байгуулагдаж байсан бол 2015 оны 9-р сараас үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10,000 гаруй гишүүд дэмжигчтэй Олон Улсын Багш нарын холбооны /NAFSA/ жинхэнэ гишүүн, Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн Боловсролын Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон. Одоогоор Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ жил нийт 10 багшийг шилдгээр шалгарууллаа. Оны шилгүүдийг тодруулбал Б.Баяржаргал СХД 62-р сургууль, Б.МөнхбаярСХД 156-р цэцэрлэг, Б.Цагаанцоож СХД 67-р сургууль, М.ОдбаярАрхангай аймгийн 1-р сургууль, Б.ЭнхнаранСүхбаатар аймгийн ЕБС-ийн 1-р сургууль, Н.Бадамсүрэн Налайх дүүрэг Эрдмийн оргил цогцолбор, П.ХэнмэдэхДархан уул аймаг Оюуны ирээдүй цогцолбор сургууль, Н.МягмархандСХД Ирээдүй цогцолбор, М.Солонгонцацрал     Чингэлтэй дүүрэг Монгол Солонгос хамтарсан полтекник коллеж, Ч.Пүрэв-ОчирХУД 52-р сургуульшилдэг багшаар тус тус шалгарлаа.

Шилдэг багшийг тодруулахдаа Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, санаачлага, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан зэргийг харж тодруулсан байна. Мөн нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг гол үзүүлэлт болжээ. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 44 минутын өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 49 минутын өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 4 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 7 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 7 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19