“АТГ- ын илрүүлсэн хэргүүд хаачив” буюу “Ирээдүйн авлигачдад үр хөндөлт хийе”


2020 он хаалга тогшиж, 2019 оны үр дүнгүүдээ дүгнэсэн өдрүүд үргэлжилж байна. Нийгмийн хөгжил, улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтын хөшүүрэг төсөв, санхүүгийн асуудалд харамсам тоог АТГ-аас мэдээлсэн нь 2019 оны эхний зургаан сарын байдлаар авлигын улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсныг зарлав. Улсынхаа төсвөөс давсан хэмжээтэй мөнгө авлигын шуудуугаар урссан байна. Энэ их хэмжээний мөнгийг бидний татвараар цалинжиж, бидэнд үйлчлэх үүрэгтэй төрийн албан тушаалтнууд гарынхаа салаагаар гоожуулж, “оймсолсон” гэхээр эмгэнэлтэй. Тэгвэл авлига, албан тушаалын хэргийг илрүүлэх, хянан шалгах үүрэгтэй Авлигатай тэмцэх газар юу хийж байна?

Баримт

- МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ "Говь повер" компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч, албаны эрх мэдлээ ашиглан, улсад хохирол учруулсан хэрэг

 

- Хөжлийн банк, Монголбанкны Ерөнхийлөгч асан М.Золжаргал хахуулиар “хураасан” мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан бусдын нэрээр Австрали руу шилжүүлж,  хотын төвд хаус авч “мөнгө угаасан” гэх хэрэг

 

- Алдарт “Оюутолгойн гэрээ” Ерөнхий сайд С.Баяр, С.Баярцогт нар оффшорт хууль бус хөрөнгө хадгалж, Монгол руу бусдын нэрээр банкаар дамжуулаад авч угаадаг гэх хэрэг

 

- Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн хэрэг

 

- Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнууд оффшороор дамжин зэсийн худалдаачдаас мөнгө авч,  Монгол руу санхүүгийн салбарт угааж байсан гэх хэрэг

- МХЕГ-ын алба, хэлтсийн дарга нар авлигын мөнгөө долар, юаниар л авна хэмээн цензурдэж, “мөнгөө хийх газаргүзй болтлоо” мөнгөжин, оймсондоо чихэж, паар, шүүгээ савынхаа хөндийгөөр чулуудсан хэрэг гэгчлэн дуулиантай, хор хөнөөл ихтэй олон ч хэргүүдийг ил болголоо.

 

Тодруулбал, эдгээр мэт авлига, албан тушаалын хэргүүдийг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн шалгаж, яллагдагчаар татаж, прокурорын хяналттайгаар шүүхэд шилжүүлсэн байна.

Гачлантай нь, баримт сэлттэйгээ, прокурорын яллах дүгнэлттэйгээ шүүхэд очсон эдгээр хэргүүдээс шийдэгдсэн нь үгүй. Ерөнхий харагддаг хэв, хэлбэр нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаах,  хариугүй үндэслэлээр шүүх хурал хойшлох байдлаар “цаг идэж” эхнээсээ “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болж, хаагдаж байна. Зарим авлигачид бүр даажигнаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа тухайн шалгагдаж байсан асуудлаараа “нэр төрөө сэргээлгэх”-ээр шүүхэд хандаж байгаа нь Авлигатай тэмцэх байгууллагын ажлын үр дүнг дэвсэлж байгаа, магадгүй цаагуураа “АТГ дорвитой ажил хийдэггүй, жараахай шүүрдлэж суудаг тул АТГ-ыг татан буулгая” гэдэг мессэжийг үе шаттайгаар олон нийтэд хүргэж байна. Энэ зорилго, санаархал биелбэл, тухайлбал, зургаахан сарын хугацаанд учирсан авлигын 11 их наяд төгрөг хэд дахин үржин томорч, авлигын гинжин сүлжээ төрийн бүхий л албан тушаалтан, алба хаагчдыг сүлжин ороохыг төсөөлшгүй. Хохирол өндөртэй, хор хөнөөл нь хэмжээгүй эдгээр мэт авлигын хэргүүд илрээд байгаа нь хөгжлийг чангаагч бул хар чулуу авлигаас улс даяараа ангижрах маш том алхам. Гол нь илэрсэн хэргүүдийг шуурхай шийдэж, шударгаар яллаж, “ирээдүйд авлигачин болох” эрсдэл бүхий этгээдүүдийн шунаг бодолд харанга дэлдэх, авлигаас урьдчилан сэргийлэх шаардлагтай байна. Гацсан хэргүүдийн галт тэрэг хэдийн хөдөлжээ. Шүүх хэрхэн шийдэхийг харах үлдлээ. Дахиад “хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож, хаалаа” хэмээн авлигачдын бахыг ханган, алхаа тогшихгүй байх шударга шүүх систем, “ажиллаасай” хэмээн татвар төлөгч иргэн бүр хүсэн 2020 оноо угтаж байна.

Нэгтгэвэл

• АТГ-ын илрүүлсэн хэргүүдийг шуурхай шийдэж, үүссэн хохирлыг эргэн төлүүлэх,

 • Ингэснээр ирээдүйн авлигачдын шунахайрлыг таслан зогсоож, авлигачин болж биежихээс нь өмнө “үр хөндөлт хийх” нь эн тэргүүнд байна.


    0
    angry
    0
    care
    0
    haha
    0
    liked
    0
    love
    0
    sad
    0
    wow

    Сэтгэгдэл (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

    Шинэ мэдээ
    Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 2 цагийн өмнө
    Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 2 цагийн өмнө
    Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 5 цагийн өмнө
    Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
    36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
    Нийслэлд +35 градус дулаан 8 цагийн өмнө
    Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
    Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
    О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
    Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
    Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
    Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
    Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
    НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
    “АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
    БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
    Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
    Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
    Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19