Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/27

Иргэдийн гомдол мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэргийг худалддаг гэх онлайн дэлгүүр, сайтуудад МХЕГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар нэр бүхий онлайн худалдаанд  даралтын аппарат, чагнуур, утлагын аппаратын зураг, танилцуулгыг байршуулсан бөгөөд гарал үүсэл, үйлдвэрлэгч тодорхойгүй, загвар /үзүүлэн/ бүтээгдэхүүний эх бие, хайрцаг дээрхи мэдээлэлд үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, үйлдвэрлэгч нь стандартын шаардлага хангасан тухай гэрчилгээгүй, чанарын баталгаажилтгүй байна.

Даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/493 тушаал, Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартуудад заасан ангилал, тодорхойлолтоор эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн ангилалд багтдаг тул тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд импортлох, худалдах үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл эдгээр сайтууд, онлайн дэлгүүрийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах тусгай зөвшөөрөлгүй, худалдаалж буй төхөөрөмж нь чанарын баталгаажилтгүй байв. Иймд холбогдох иргэн, аж ахуйн нэгжид Эрүүл мэндийн тухай хууль, стандартуудын хэрэгжилтийг хангах, дахин зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа.

Иргэд даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат, сахарын аппарат зэрэг төхөөрөмжийг сонгохдоо зөвшөөрөл бүхий мэргэжлийн ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангаас үйлдвэрлэгчийн баримт бичиг, чанарын баталгаа болон Монгол хэл дээр бичигдсэн ажиллуулах зааврын хамт авч, зааврын дагуу ашиглахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 1 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 1 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 5 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 8 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19