Дуучин Б.Амархүүг батлан даалтад гаргав

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан хэргээр хоёр жилийн хорих ял сонсоод байсан дуучин Б.Амархүүгийн хэргийг прокурорт буцаасан тухай нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газраас өнөөдөр мэдээлэв.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 10 дугаар сарын 29-нд Б.Амархүүд дээрх гэм буруутайд тооцож, нээлттэй ангид хорих ял оноосон. Харин Б.Амархүү болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Ингэхдээ, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаахаар магадлал гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.Амархүү нь хорих ял эдэлж байсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар түүнийг батлан даалтад гаргаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 17 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 18 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 21 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 22 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 2025/06/19
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 2025/06/19
Өнөөдөр болох үйл явдлын тойм 2025/06/19