Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
7 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ хамтран Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит ААНБ, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 50 гаруй байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан. 

Уул уурхайн биологийн нөхөн сэргээлтийн тооллогыг Монгол Улсын хэмжээнд 2025 оны долдугаар сараас эхлэн “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-аас зохион байгуулах юм. Энэхүү ажилтай холбогдуулан уул уурхайн биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх, нөхөн сэргээлтийн хууль эрхзүйн орчныг сайжруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хог хаягдлын эрхзүйн орчин, аюултай хог хаягдлыг тээвэрлэх, хадгалах, цуглуулах болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас доройтсон экосистемийг нөхөн сэргээх талаар ойлголт мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. 

Төвийн захирал Л.Отгонцэцэг “Монгол Улсын уул уурхайн салбар эдийн засгийн голлох тулгуур хэвээр байгаа ч байгаль орчны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, доройтсон экосистемийг нөхөн сэргээх шаардлага улам бүр чухал болж байна. Энэ утгаараа уул уурхайн биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг олон улсын жишиг, үндэсний стандартын дагуу гүйцэтгэх, мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хог хаягдлын менежмент, аюултай хаягдлын тээвэрлэлт, хадгалалт, экосистемийн нөхөн сэргээлт зэрэг өргөн хүрээтэй ойлголт, арга зүйг энэхүү сургалтаар дамжуулан хамтдаа судлах юм” хэмээн онцолсон. 

Доктор, профессор зэрэг өндөр зэрэглэлтэй мэргэжлийн багш нарын удирдлага дор явагдсан энэхүү мэргэшлийн сертификат олгох сургалт байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай 10 сэдвийг хамарлаа. Оролцогчид бүх сонирхсон асуултад бүрэн хариулт авч, сургалтыг өндөр үр дүнтэй боллоо хэмээн онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 1 цагийн өмнө
Солонгосчуудад жийгдсэн үндэсний брэндүүд 1 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 3 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 4 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 4 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 6 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 6 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 7 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 7 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 8 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр