''FINANCE ASIA'' ЭНЕРЖИ РЕСУРСЫГ ОНЦЛОВ

О.Шүрэнцэцэг
2019/12/13

Finance Asia-гаас Азийн 2019 оны санхүүгийн топ хэлцлүүдийг нэрлэхдээ Монголоос Энержи Ресурсын бондыг онцолсон байна. 2019 оны топ хэлцлүүдэд Азиас нийт 18 орны санхүүгийн төслүүд шалгарсны дотор ийнхүү Монгол Улс багтжээ. Энержи Ресурс буюу Mongolian Mining Corporation нь 5 жилийн хугацаатай, 440 сая ам.долларын бондыг гадаад зах зээлд гаргасан нь тухайн оны хамгийн сайн хэлцлүүдийн нэг байсан гэж тодотгосон байна. Тус компанийн хувьд 2010 онд Монголоос анх удаа олон улсын зах зээлд хувьцаагаа гаргаж, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж байсан компани. Түүнээс хойш нилээд хэдэн удаа олон улсын зах зээлээс амжилттай санхүүжилт босгож байсан. Finance Asia нь дэлхийн санхүүгийн мэдээллийн чухал бааз агентлагуудын нэг бөгөөд жил тутам олон улсын санхүүгийн ертөнцийн онцлох үйл явдлуудыг нэгтгэж дүгнэдэг. Монгол Улсын хувьд энэ жагсаалтанд багтаж орсон нь гаднаас хөрөнгө оруулалт татах боломжид эергээр нөлөөлнө гэж санхүүгийн шинжээчид үзэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 17 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 18 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 20 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 22 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 2025/06/19
Өнөөдөр болох үйл явдлын тойм 2025/06/19