Өнөөдөр: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ

Н.Мижидмаа
2019/12/12

09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн тус газрын удирдлагуутай уулзана.

09.00 цагт "Новотел" зочид буудалд Монголын залуу эрдэмтэн судлаачдын VI чуулган болно. Утас: 98119897

10.00 цагт Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөлтэй барилгын жагсаалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт Засгийн газрын III байран ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 11 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

11.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99179899, 86885060

11.00 цагт "Корпорейт" зочид буудалл "Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар" хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Монголын Уран зургийн галерейд "Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг "Цөмөөхэй" балетийн талаар мэдээлнэ.

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд ХХААХҮЯ, МҮХАҮТ, "Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо" ТББ-аас "Их хүрээ 2019" худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганы талаар мэдээлнэ.

12.00 цагт ҮХЦ-ийн гадна талбайд "Ялгаварлалыг Хариуцлагажуулья" нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас: 88113858, 88886676

12.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн 70 насны ойн баярын ёслол болно.

15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төвөөс "Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-Одоо-Иирээдүй" гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

15.50 цагт "Чингис хаан" нисэх буудалд "UCMAS" соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг эх орондоо ирнэ. Утас: 99110605, 88090605

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Номын баярын өдрийг оруулах талаар хэлэлцүүлэг болно.

12.00 цагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 13 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 14 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 16 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 16 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 18 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 20 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 20 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр