800 иргэнээс орон сууцны урьдчилгаа авч, хохироосон Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ


"Орон сууцны урьдчилгаа төлбөр 10-30 хувь буюу маш бага хэмжээгээр төлж, захиалгаа өгөөд, үлдэгдэл төлбөрөө уян хатан нөхцөлтэйгээр төлөх боломжтой" хэмээн сурталчилж, иргэдээс төлбөр авсан ч орон сууц нь баригдаагүй, иргэдийн мөнгийг буцаан олгоогүй "Нарны хүү, сарны охин" гэх компанийн талаар бид өмнө цуврал сурвалжилгуудыг бэлтгэн хүргэж байсан.

Тэгвэл тухайн компанид 800 орчим иргэн мөнгөө өгч, алдаад байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас тус компанийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Түүнийг өнгөрсөн есдүгээр сард баривчлан 30 хоногийн хугацаанд цагдан хорьж, шалгасан бөгөөд одоогоор батлан даалтад гаргаж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Шалгалтын хүрээнд 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдсон бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй иргэн мэдүүлэг тайлбараа өгөөд байгаа юм байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ байгууллагад залилуулсан иргэд БЗД-ийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хандаж, албан ёсоор гомдлоо гарган шалгуулахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 8 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 9 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 11 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 11 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 13 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 15 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 15 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 15 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр