С.Даваасүрэн: ''Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна''

О.Шүрэнцэцэг
2019/12/09

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрсөн шөнө Баянзүрх, Чингэлтэй дүүргээс угаартлаа гэх хоёр дуудлага ирж, долоон хүн /хоёр том хүн, таван хүүхэд/ хөнгөн хэлбэрээр хордсон байсан. Сүүлийн үед Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна. Тиймээс түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт тавихаар ажиллаж байна. Түүхий нүүрс ашиглаж буй аж ахуй нэгжүүд нь янданд утаа шүүгч тавих ёстой. Иргэдээс ирсэн мэдээллээр цахилгаанаа хэмнэх зорилгоор аж ахуйн нэгжүүд утаа шүүгчийг ажиллуулахгүй, утаа шүүгчийг нэр төдий ашиглаж байгаа зөрчлүүд илэрч байна. Тиймээс түүхий нүүрс түлж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, шаардлага хүргүүлнэ. Зөрчил илэрвэл гурван сая төгрөгийн торгууль ногдуулж, шаардлагатай арга хэмжээ авна, зөрчлийг арилгах долоо хоногийн хугацаа өгнө. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол түүхий нүүрс ашиглах зөвшөөрлийг цуцлах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ" гэлээ.

Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгж байгаа ажээ.

Түүнчлэн агаарын бохирдол хэмжилтийн арванхоёрдугаар сарын 2-8-ныг хүртэлх мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад азотын давхар исэл 30 хувиар өсч, PM10 хэмжээтэй тоосонцор 20 хувиар буурч, PM2.5 хэмжээтэй тоосонцор 15 хувиар буурч, угаарын болон азоны хийн агууламж өнгөрсөн жилийнхтэй адил байгаа аж.

Харин агаарын дундаж температур өнгөрсөн онд -23.2 хэм байсан бол энэ онд -14.3 хэм буюу 8.9 градусаар дулаан байна.

Улаанбаатар хотын гэр хорооллууд 1.2 сая тонн, аж ахуй нэгжүүдийг оролцуулбал зургаан сая тонн түүхий нүүрсийг ашигладаг бөгөөд өдий үед 350 мянган тонн түүхий нүүрсийг ашигласан байдаг аж. Харин одоогоор 120 мянган тонн сайжруулсан түлш ашиглаад байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 9 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 10 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 12 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 13 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 14 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 16 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 16 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр