“Эко алтан заамар”-т осол гарч дахин нэг хүн амиа алджээ

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" компанийн ажлын талбайд дахин осол гарсан байна. Тодруулбал, өнөөдөр /2019.12.06/ тус компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алдсан гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар экскаватор угсрах явцад трос тасарсан тул хүнд техник залуугийн дээр унаж, газар дээрээ амь насаа алдсан гэв.

Хэргийн газарт яг одоо цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа аж.

Тус компанийн талбайд өнгөрсөн хоёрдугаар сард мөн осол болж дөрвөн иргэн шороонд даруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Гэвч тус компанийн тусгай зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл цуцлаагүй байдаг.

Х.ХЭРЛЭН: ЭКО АЛТАН ЗААМАР КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ГАРААГҮЙ

Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэн хэлэхдээ "Одоогийн байдлаар ашигт малтмалын 2900 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээрийн олгосон байдалд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулагдсан. Бид холбогдох шүүлтийг хийж, тусгай зөвшөөрөл болгонд асуудлыг шийднэ" гэв. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Цагаан суваргыг төр авах ёстой, 50 хувийг нь авах бололцоотой талаар та хэлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Одоохондоо шийдгүй байна.

-"Сауд гоби коэл транс" компани байгаль орчинд хэр их хохирол учруулсан байдаг юм бол. Нөхөн сэргээлтийн асуудал яригдах уу?

-Мэдээж нөхөн сэргээлтийн асуудал яригдана. Хоёр талаас ажлын хэсэг байгуулагдаад хохирлын хэмжээг тогтооно. Үүнд БОАЖ-ын яам нэхэмжлэгчээр явах байх.

-Салхитын мөнгөний орд газартай холбоотой маргаан явж байгаа. Энэ ордын цаашдын ирээдүйг хэрхэн төлөвлөж байгаа вэ. Үйл ажиллагаа яаж явах вэ?

-Энэ ордын лиценз "Эрдэнэс Монгол" компанийн нэр дээр шилжсэн байгаа. Тэгэхээр энэ компани цаашид Салхитын мөнгөний ордод ашиглалт хийгээд явна.

-Мэргэжлийн хяналтаас "Эко алтан заамар" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг танай газарт хүргүүлсэн. Яагаад өдийг хүртэл тусгай зөвшөөрлийг нь цуцлахгүй байгаа юм бэ?

-"Эко алтан заамар" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал манайд ирээгүй. ТЭЗҮ-д нь тодотгол хийх дүгнэлт гарсан.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан аж ахуйн нэгжийн ажилчдын ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Цуцлагдаж байгаа лицензийн талбайд ажиллаж байсан иргэдийг ажлын байраар хангах асуудлаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 7 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 9 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 10 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 11 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 13 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 13 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 14 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр