Түлхүүр тааруулж автомашин хулгайлдаг 10-15 насны таван хүүхдийг саатуулжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр сүхбаатрын талбайн зүүн талд "Тоёота ист" маркийн автомашиныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож явсан зөрчил гарчээ. Тодруулбал,цагдаагийн албан хаагч өчигдөр 14.00 цагийн үед тус автомашиныг зогсоон шалгахад 11-15 настай таван эрэгтэй хүүхэд зорчиж явжээ. Тэдгээр хүүхдүүд оймсондоо олон тооны автомашины түлхүүр нуусан байсан нь шалгалтын явцад илэрсэн аж. Мөн тэд бусдын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулсан, асаалттай орхисон эзгүй автомашиныг удаа дараа хулгайлсанаа хүлээсэн байна. Тээврийн цагдаагийн албанаас харьяаллын дагуу сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгсэлийг зөрчил гаргасан хүүхдүүдийн хамт хүлээлгэн өгчээ. Хүүхдүүд энэ үйлдлээ "Пс тоглоомын газар руу явах, мөсөн коток руу явахдаа машин авч унадаг" хэмээн тайлбарлажээ. Тэдний унаж явсан "Тоёото ист" автомашин барилга байгууламж, автомашин болон ямар нэгэн биетийг шүргэсэн, мөргөсөн байдалтай, эвдрэлтэй байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 4 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 7 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 7 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 8 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 11 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 11 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр