Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

О.Шүрэнцэцэг
2019/12/03

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хойд хөршид хийж буй албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар ийнхүү очлоо. Ингэхдээ том гэгчийн хүсэл өвөртлөн зоригтой гэгчээр Кремлийн хаалгыг татав. Тэр нь Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай юм.

Ер нь бол ОХУ манай Ерөнхий сайдад нүүр өгч урьж залж байсан удаагүй. Очиход нь хүртэл хүлээж авалгүй буцааж байсан удаатай. Өнгөрсөн жил очиход нь "Айлчлалын бэлтгэл хангагдаагүй" гээд буцаасан. Жил бүр зохион байгуулдаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумдаа оролцуулаагүй.

Одоо "Саарал жагсаалт"-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй. Тэгэхээр асуудал шийднэ гэдэг эргэлзээтэй. Гэтэл сая гэнэт айлчлал хийх болсон. Уг нь өндөр дээд хэмжээний айлчлалын тов урьдчилж гардаг. Бэлтгэл хангах ажлыг хоёр тал эрт төлөвлөдөг.

Энэ дүрмээр бол Ерөнхий сайдын айлчлал хоёр талын 2019 оны төлөвлөгөөнд байгаагүй. Харин манай талаас албан бусаар хүн явуулж, айлчлал хийх талаар яриа хөөрөө өрнүүлж байна гэх мэдээлэл өнгөрсөн намар чих дэлсч байсан юм. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг гэнэтийн шийдвэр гэхээс өөр тайлбар алга.

Ийнхүү Ерөнхий сайдын цэнхэр дээлийн хормой онгоцны хаалгаар далд орохтой зэрэгцэн манайхан "Энэ л бүтээж ирэх учиртай гол ажил нь" хэмээн ярьж, бичиж эхлэв. Нийгэмд ч ийм хүлээлт үүсчээ. Гэхдээ хэзээ биелэхийг тоо чинээ хэлэх хүн алга. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад "Гурван улсын Засгийн газрын түвшинд ажлын хэсэг гарсан. Энэ нь өөрөө ажлын эхлэл, нааштай алхам гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакаас Орос, Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн санал ирсэн. Ингээд Оросын тал Эрчим хүчний дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна лээ. Манай яам ч гэсэн Эрчим хүчний дэд сайдаар ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөнө. Гурван талын ажлын хэсгийн уулзалтаар ч хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай ярина" хэмээв. Олон жил ярьсан, одоо ахиц гарах болов уу гэхэд эрхэм салбарын сайд "Ажил эхлээд явж байна гэдэг нь ахиц дэвшил гарна гэсэн үг. Хамгийн гол нь гурван талын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Өмнө нь ийм алхам хийж байгаагүй. Одоо ажлын хэсгүүд дээр ямар маршрутаар явах вэ, хаагуур дайрч өнгөрөх вэ, ямар хотуудыг хамрах вэ гэдгээс эхлээд яриа, хэлэлцээ хийнэ" гэж хариулсан. Гэхдээ ярина гэдэг яг хийнэ гэсэн үг ч бас биш юм. Тиймээс "Ярьж байна, хэлэлцэж байна" гэж ажил хэрэгч дүр эсгэж 2020 оны сонгуулийн шоу хийх вий гэж хардах эрх бий. Айлчлалын үеэр эрчим хүчний салбарын хүрээнд хоёр тал хамтран ажиллах хэлэлцээр байгуулна. Манай улсын зүгээс өдөр тутам авч байгаа импортын эрчим хүчний асуудал, цаашлаад энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцээнд тусгах талаар ярина гэсэн албан ёсны мэдээлэл бас дуулдаж байгаа юм. Ямартай ч дээрх асуудлыг Ерөнхий сайд Оросын талтай хэрхэн ярьж, яаж шийдүүлж ирэх нь л хүлээлт дагуулж байна. Хоосон яриа биш шийдсэн ажил хамгийн чухал. Ерөнхий сайд богцоо задлахад гурав хоног үлдлээ дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Ч.ЗОТОЛ

2019.12.3 МЯГМАР №239 (6206)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 1 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 1 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 3 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 5 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 5 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр