Сэрэмжлүүлэг: Мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин цөмөрч, 25 настай эрэгтэй амиа алджээ

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Өчигдөр /2019.12.02/ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургаадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан "Стивр" загварын том оврын ачааны автомашин осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн Даян нуур гэдэг газарт сумын төвөөс баруун хойд зүгт 148 км-т нуурын мөс цөмөрч, осол гарсан байна. Осолдсон иргэн 25 настай А нь ганцаар явсан бөгөөд цогцсыг тус нуурын баруун урд эргээс 400 метр, 3 метрийн гүнд гурван удаа шумбалт хийж гарган авсан аж.

Ослын тухай дуудлага мэдээлэл Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар өчигдөр 05:30 цагт ослын дуудлагыг хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн ослын газар очиж, ажиллажээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 1 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 3 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 5 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 6 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр