С. Дүүрэнжаргал: Томуугийн вакциныг хийлгэхэд оройтоогүй

Өнөрцэцэг
2019/11/30


- Танд өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч томуугийн дэгдэлт болон хэрхэн сэргийлэх талаар тодруулж зөвлөгөө өгөх гэж байгаад баярлалаа.

- С.Д:Баярлалаа

- Энэ жил Улаанбаатарчууд утаанаас салж ханиад томуу бага байна гэсэн таатай мэдээтэй байгаа. Гэвч хүйтний эрч чангарахтай зэрэгцээд томуугийн дэгдэлт нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна.

- С.Д: Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад утааны харагдах байдал багассан ч ханиад томууны дэгдэлт өндөр хэвээр байна.Учир нь агаарт агуулагдах хорт бодисын хэмжээ хангалттай сайн буураагүй байна. Өмнөх онд өдөрт 50-60 хүүхэд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ханиад томуугийн зовиурын улмаас хандаж байсан бол өнөө жил энэ тоо ижил хэмжээнд байна.

- Томуугийн дэгдэлт ер нь цаашид нэмэгдэх хандлага байгаа юу ?

- С.Д: Жил бүрийн 11 дүгээр сарын дундаас 2 дугаар сарын сүүл хүртэл томуугийн дэгдэлт хамгийн өндөр байдаг. Энэ жил ч мөн эдгээр саруудад дэгдэлт их байхаар харагдаж байна. Гол нь жил бүр томуугийн вирус хувьсан өөрчлөгддөгт асуудал бий.ДЭМБ-ын судалгаагаар энэ жил Азийн бүс нутагт хамгийн хоруу чанар өндөртэй вирусээр томуугийн А хүрээний H1N1, H3N2,Б хүрээний Викториа, Ямагата гэсэн 2 төрлийн вирус нэрлэгдсэн. Манайд ч энэ төрлийн вирусийн дэгдэлт их байх магадлалтай.

- Эдгээр вирусээс хамгаалах онцгой зөвлөмж бий юу?

- С.Д: Ер нь томуугаас хамгаалах хамгийн эхний бөгөөд үр дүнтэй арга бол дархлаажуулалт.Томуугийн вирусийн хувьсан өөрчлөгдөх чанараас хамаарч ДЭМБ жил бүр тухайн жилд хэрэглэх вакцины төрлийг баталдаг. Энэ жилийн тухайд дээрх 4 төрлийн томуугийн вирүсээс хамгаалах 4-р үеийн вакциныг зөвлөж байгаа. Манай улсад ч 4-р үеийн вакцин ороод ирчихсэн. Тиймээс аль болох дархлаажуулалтад хамрагдаж гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь чухал. Мөн дулаан хувцаслаж, халуун бүлээн шингэн, шим тэжээлтэй хоол ундыг хэрэглэн шаардлагагүй бол олон нийтийг хамарсан арга хэмжээнээс зайлсхийх хэрэгтэй.Түүнчлэн өрөөний агаарыг сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ хийх, гараа тогтмол угаах нь томуугийн вирус халдах эрсдлийг тодорхой хувиар бууруулдаг.


- 4-р үеийн вакциныг онцолж байгаа шалтгаан юу вэ, өмнөх жилүүдэд хийгдэж байсан вакцинаас ямар ялгаатай вэ?

- С.Д:Манай улс өмнө нь 3-р үеийн вакцинаар иргэдээ дархлаажуулж, томуугийн дэгдэлтээс сэргийлж ирсэн. Энэ нь 3 төрлийн л вирусээс хамгаалдаг гэж ойлгож болно.Харин шинжлэх ухааны ололтын үр дүнд дараагийн шатны буюу 4-р үеийн томуугийн вакцин нь 4 төрлийн вирусээс хамгаалах боломжийг олгож байгаа юм. Тиймээс илүү сайн дархлаа, хамгаалалт болно гэсэн үг.

- Өмнөх жил хийлгэсэн вакцин энэ жил хамгаалах уу?

- С.Д: Дээр хэлсэнчлэн томуугийн вирус маш хувирамтгай учраас жил бүр тухайн жилийн дэгдэлтэд зориулан өндөр үр дүнтэй байх вакциныг үйлдвэрлэдэг.Мөн томуугийн вакцин нь нэг жилийн хугацаанд л таныг томуугаас сэргийлэх боломжийг олгодог учраас жил бүр тогтмол томуугийн вакциндаа хамрагдаж байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 1 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 1 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 4 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 5 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр