Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжихээр журамд тусгажээ

О.Шүрэнцэцэг
2019/11/15

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр 2 үе шаттай хэлэлцүүлж байна. Эхний ээлжинд танилцуулагдсан 14 журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд энэ сарын 14-ны өдөр болсон. Хэлэлцүүлэгт УТОХГ болон НТГ-тай харилцагч 130 татвар төлөгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдуулалт, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар хураалт, буцаан олголттой холбоотой журмын төслүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн.

Хэлэлцүүлэг хийх 35 журмуудыг татвар төлөгчдөд судлах боломж олгох үүднээс 2019 оны 10 дугаар сарын 21-нд www.mta.mn сайтын "Журмын хэлэлцүүлэг" цэсэнд байршуулсан бөгөөд та төслүүдтэй танилцаж саналаа бэлтгэн хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлж болох юм.

Хэлэлцүүлгийн эхэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах журмын төслийг Татварын ерөнхий газрын Орлогын газрын татварын улсын байцаагч Д.Энхтуяа танилцуулсан. Тэрбээр "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулиараа иргэд 100 хувь төлөх ёстой байтал одоогийн байдлаар 10-20 хувь нь албан татвараа төлөхгүй байдаг. Зарим иргэд нь автомашинаа хэрэглэдэггүй гээд татвараа төлөхгүй байх, өмнө нь нэр шилжүүлэхдээ татвараа төлөөгүй байх зэрэг асуудлаар татварын өр үүсэх тохиолдлууд гардаг.

Тэгвэл энэ журмаар татварын өр төлөх нэхэмжлэлд заасан хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сануулах байдлаар хязгаарлана. Ингэхдээ татварын 10 сая хүртэл төгрөгийн өртэй татвар төлөгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ажлын тав хүртэл хоногоор хязгаарлах юм. Энэ үед авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өртэй татвар төлөгч хариуцна. Энэ журмын төслийг батлахад Тээврийн цагдаагийн алба болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байгаа.

Өмнө нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, автомашины дугуйг түгжих арга хэмжээг огт хэрэгжүүлж байгаагүй. Хэрвээ албан татвараа төлөхгүй бол дансыг нь хааж, хөрөнгийг нь хураан авч, хөдөлгөөнгүй битүүмжлээд, төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх өгөх зэрэг процесс нь их уддаг байсан. Тиймээс татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд томоохон өөрчлөлт оруулж байгаа" гэдгийг хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 3 минутын өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 30 минутын өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 17 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 17 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 17 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 19 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 19 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 20 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 21 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 21 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 22 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 22 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 22 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 23 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа Өчигдөр