Монгол улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн Бундан тамгатай хурдан удмын адууны дуудлага худалдаа өнөөдөр /2019.11.03/ өөрийнх нь зүчээнд болох юм байна. Тэрбээр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд түүний адууны угшилт хүлгүүд улс, бүс, их хурдын наадмуудаас нийт 5 түрүү, 22 айраг хүртсэн байдаг аж. Харин энэ жилийн Улсын их баяр наадмаар Д.Ононгийн галын азаргууд түрүү байранд орсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна