МОНГОЛ УЛС БАГИЙН СПОРТЫН ТӨРЛӨӨР ОЛИМПИЙН ЭРХ АНХ УДАА АВЛАА

О.Шүрэнцэцэг
2019/11/02

Өчигдөр Японы Уцуномияд болж буй FIBA 3x3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлажээ. Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан тухай мэдээлсэн байна. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Орос, Хятад, Румын улсуудын шигшээ багуудтай хамт ирэх оны зун Токиог зорихоор болжээ. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын наадамд багийн спортын төрлөөр өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Токио 2020 наадамд оролцох эрх авсан эрэгтэй шигшээ багуудад талбайн эзэн Японы багаас гадна Серби, Орос, Хятадын багууд шалгарчээ. Эрэгтэй, эмэгтэй 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр зуны олимпын наадамд оролцох нэмэлт 3, 3 эрхийг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олгох юм байна. Эрэгтэй шилдэг 20, эмэгтэй шилдэг 20 багууд өрсөлдөх энэ тэмцээний A хэсэгт Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Токио 2020 наадмын эрхийн төлөө тоглох ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 10 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 12 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 12 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 15 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 16 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 20 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 20 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр