МСНЭ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлаар ЦЕГ, ТЕГ-т хандана


Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Эл асуудалтай холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т дахин албан шаардлага хүргүүлэхээр боллоо.

Дахин гэдгийн учир нь 2018 оны дөрөвдүгээр сард нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан ХЗДХЯ, ЦЕГ, Прокурорын байгууллагад МСНЭ-ээс мөн шаардлага хүргүүлж, анхаарал хандуулж байсан юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр эл мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр " 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар МСНЭ албан ёсны байр сууриа илэрхийлж, ЦЕГ-т албан шаардлага хүргүүлж байсан" Тэгвэл энэ удаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийг тагнаж чагнасан нь үнэн гэж мэдээлэл хийлээ. МСНЭ энэ асуудал дээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллана. Буруутай этгээдийг ил болгох, хариуцлага тооцуулах асуудлыг гаргаж тавина. Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар байдалд хүрснийг, улстөрчдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрснийг гэрчилсэн үйл явдал боллоо. МСНЭ-ээс өнөөдөр ЦЕГ, ТЕГ-т дахин албан шаардлага хүргүүлнэ" гэжээ.

Хуулийн байгууллага сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан энэ хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэлсэн гэх ба УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн форумд оролцохдоо энэ тухай ярьсан юм.

Засгийн газраас хуулийн давхардлыг арилгах зорилгоор өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан мягмар гаригт (2019.10.29) Төрийн ордонд хуулийн өөрчлөлтөд хамаарал бүхий төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болсон ба энэ үеэр тэрбээр "Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж Тагнуулын ерөнхий газарт албан бичгээр хандсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 12 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 13 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 15 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 15 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 18 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 18 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 23 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр