Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгах ажиллагааг зохион байгуулж байна. БНХАУ-ын 500 иргэнийг Нийслэлд байрлалтай гурван зочид буудлаас нэгэн зэрэг саатуулж байгаа аж. БНХАУ-ын иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байсан талаарх мэдээллийг Зариг.мн сайт онцоллоо. Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд БНХАУ-ын иргэдийг тээвэрлэн явах том оврын автобус зогсоож, цагдаа нар хүч нэмэгдүүлэн ирж байна. Эдгээр иргэд дунд Хонконг иргэд багтаж буй бөгөөд зарим нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна