Аравдугаар сарын 25-ны өдрийн 06.00 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд угаарын хийнд хордсон гэх таван дуудлага ирсэн байна. Уг таван дуудлагад хамрагдах есөн иргэний нэг нь буюу насанд хүрээгүй хүүхэд ЭХЭМҮТ-д үзүүлэн гэртээ гарсан байна. Мөн зургаан иргэн Хордлогын яаралтай тусламжийн төвд эмчилгээ хийлгэн, эмчийн зөвлөгөө авч гэртээ гарчээ.
Харин цагдаагийн яаралтай дуудлагын 102 дугаарын утсанд 19 дуудлага ирсний 10 нь батлагдаагүй, дөрвөн иргэн өөрсдөө эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна