ТҮМЭН МАЛЧИН ТӨРИЙН ОРДОНДОО ЦУГЛАЖ ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРВЫНХАА ТАЛААР ЧУУЛЖ, ХЭЛЭЛЦЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/24

"Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян" малчдын анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болж байна. Уг чуулга уулзалтыг "Зундуйн Дорж сан", "Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг" НҮТББ-аас зохион байгуулж байгаа аж. Тус чуулганд 21 аймаг, 327 сумын төлөөлөл оролцож байгаа бөгөөд чуулганы нээллтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирж амжилт хүсэж үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

image

"Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт"-ыг хэлэлцэх малчдын анхдугаар чуулганд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Х.Болорчулуун нараас гадна эдийн засгийн ухааны доктор С.Оюун, хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Г.Даваахүү, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга малчин О.Дорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцож илтгэл тавьсан юм.

Төв аймгийн Зуумод сумын малчин А.Өнөржаргал: Би төрсөн цагаасаа эхлээд л мал маллаж байна. Малчдад тулгамдаад байгаа гол асуудал нь малын хулгай. Малын хулгайтай тэмцэх хууль нь нэлээд хөнгөн болчихсон. Үүнийгээ дагаад зарим залуучууд хялбар аргаар амьдрахын тулд хулгай хийдэг. Энэ мэт малчдад тулгамдаж байгаа олон асуудал байна. Малчид малаа өөрсдөөсөө хүртэл харамлаад өсгөхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Өнөөдрийг хэлэлцэж байгаа гол асуудал нь малын хулгай байгаа учраас малчид ч үүнийг дэмжиж байна. Залуучуудад хэлэхэд хүн хөдөлмөрлөж амьдраарай гэж хэлмээр байна. Мал махны үнэ нэг үеэ бодвол гайгүй болсон.

image

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин П.Тамир: Би 20 жил мал маллаж байна. Энэ хугацаанд малчдад тулгамдаад байгаа гол асуудал нь малын хулгай. Би Малчдын холбооны тэргүүн Тамир гэдэг хүн байна. Хулгай бол хэрээс хэтэрлээ. Сүүлийн үед мал, махны үнэ өссөнтэй холбогдоод машин тэргээр хулгай хийдэг бүлгийн зохион байгуулалтад орсон. Хүн хүч, зав чөлөө муутай малчдын сул талыг ашиглаад техник, бүлэглэсэн хулгай их гарч байна. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Малчид ч саналаа хүргүүлсэн. Малын хулгай хийж байгаа хүмүүсийн ялыг чангатгах, торгуулийг өндөрсгөх, малын үнийг малчин өөрөө тогтоодог байх хэрэгтэй байна.

image

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар: Малчид бол Монголын нийгмийг бүхэлд нь тэжээж байгаа ард түмэн. Бид Улаанбаатар хотод амьдарч байгаа боловч эдийн засаг муудахаар малчиддаа ханддаг. Уул уурхай сэргэхээр малчдаа мартдаг. Хэний ч тусламж дэмжлэггүй амьдарч, Монгол орноо авч яваа хүмүүс бол малчин ардууд. Малчин түмнээ дэмжиж явах нь төрийн гэлтгүй Монгол хүн бүрийн зорилго байх ёстой. Малчид нийгмээс юу ч хүлээхгүй байгаа. Гэтэл малын хулгай малчдын хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Хүний хувийн өмчийг гэгээн цагаан өдрөөр хулгайлаад явж байна. Ялангуяа сүүлийн үед махны үнэ үнд орж, энэ үйл явдал улам их гаарлаа. Малын хулгай 25 хувиар өссөн байна. 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Найман мал хулгайлсан хүнийг гэмт хэрэг биш гээд, түр ажил хийлгээд суллаад явуулдаг. Гэтэл гар утас хулгайлсан хүүхэд долоон жилийн ял аваад явж байна. Мал ч гэсэн малчдын өв хөрөнгө. Өнөөдөр малчид чуулж байгаа нь малчдын амьдралд нийцсэн хууль гаргуулах зорилготой. Хууль гаргах нь сайн боловч мөрдүүлэх нь хамгийн чухал. Хуулийг мөрдөх гэхээр малын хулгайг нотлож чаддаггүй. Ямар малыг хэн хулгайлсан нь мэдэж чадахгүй, нотлож чаддаггүй. Тэгэхээр үүнийг орчин цагийн технологийн хөгжлийг ашиглаж малчдыг малаа хамгаалах шинэ аргад суралцуулах нэвтрүүлэх хэрэгтэй байна.

image

image

image

image

image

image

image

image

image

image


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 1 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 2 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 4 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 5 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 9 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл Өчигдөр
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна Өчигдөр