ШИНЭ ДАГУУЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Н.Мижидмаа
Өчигдөр

Хятад, Монголын хамтар­сан гурав дахь үзэсгэлэнгийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 6-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай болж өндөрлөлөө. "Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хороо, Монгол улсын Үндэсний хөгжлийн газар хамтран эдийн засаг худал­дааны хамтын ажиллагааны томоохон төслүүдийг танилцуулах, талууд гарын үсэг зурах ёслол, уулзалт зохион байгууллаа.

Уг олон улсын чуулга уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны 53 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад 17 томоохон төсөл болон 43 аж ахуйí нэгжийн хамтын ажиллагааны 56 төслийг тус тус танилцуулсан. Эдгээр нь хөдөө аж ахуй, хүнс, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн болон нийгэмд чиглэсэн байснаас хоёр орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын бүтээн байгуулалтын төсөл байлаа. Энэхүү шинэ хотын төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтарсан оролцоотой хэрэгжих бөгөөд хувийн хэвшлийн төлөөлөл болох "Моодун Хаан Групп" ХХК болон БНХАУ-ын "Zhejiang China Basic Holding Group"-ийн удирдлагууд дагуул хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх анхны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хотын дэд бүтэц, барилгажилт, аялал жуулчлалын чиглэлээр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүү­жилт тусгагдсан байна.

Дагуул хотыг олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, санхүү, бизнес, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болгох, олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн ухаалаг хотын зарчмаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн хүрээнд 30 мянган айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 620 хүүхдийн цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг барих ба 5000 ажлын байр бий болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 1 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 1 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 15 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 17 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 18 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 18 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 19 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 19 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 20 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 21 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 22 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 23 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! Өчигдөр
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
"20 жилийн настай БОРДЮР" Өчигдөр
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ Өчигдөр
Улаанбаатарт 27 градус дулаан байна Өчигдөр