Н.БАЯРСАЙХАН НАРЫН ХЭРЭГ ЗАДАРЧ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЛАА


Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байхдаа бусдыг хясан боогдуулах замаар тэрбум гаруй төгрөгийн авлига авсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралд 25 шүүгдэгчийн зургаа нь оролцсон бөгөөд тэд нийт 27 өмгөөлөгчтэй байсан юм. Мөн шүүх хуралд авлига өгч, төрийн үйлчилгээ авсан иргэн, ААН-ийн төлөөлөл, прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нар улсын яллагчаар оролцсон.

Энэ хэргийн анхан шатны шүүх хурлаар Н.Баярсайханы авлигаар олсон мөнгийг улсын орлого болгож, 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харин Э.Аззаяагийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэнээр ийнхүү хэрэг үргэлжлэн шалгагдаж байна. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 22.4.5, 22.5.1, 22.5.3 дахь зүйл заалтуудаар яллан, өнөөдөр шүүх хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс "анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэлээ. Ингэснээр авлигын хэрэг эргэн задарч, хэргийг прокурорын хяналтад мөрдөн байцааж, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхээр болж байна.

"Цагаанбаатар, Цэндсүрэн, Наранбаатар нарын нэр бүхий зургаан этгээд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс авлигын гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг татан оролцуулалгүй шийдвэрлэсэн, Н.Баярсайханд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. Эрүүгийн хуульд зааснаар нийгмийн аюулын хэмжээнд ял шийтгэл нь тохирсон байх ёстой. Харин шүүгдэгч Н.Баярсайхан иргэн, ААН-ээс авлига авсан дүн нь өндөр. Үүнтэй харьцуулахад анхан шатны шүүхийн шийдвэр тохироогүй байна" зэргээр хянаж үзээд, зарим шүүгдэгч нарын авлигын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмэлтээр хийх ёстой, заим асуудлыг анхан шатны шүүхээр шийдүүлнэ гэж үзээд, анхан шатны шүүх рүү буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо.

Хоёр дахь заалтаар, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, нэмэлтээр хилээр гарах эрхийг хязгаарласан юм. Шүүгч тогтоолоо уншин, алх цохихтой зэрэгцэн шүүгдэгч Н.Баярсайхан шүүхийн байрнаас гарч зугтаалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 1 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 1 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 4 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 5 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 9 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл Өчигдөр
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна Өчигдөр