2.7 БҮХЭЛТЭЙ СОГТУУ ЖОЛООЧИЙН ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ХЯНАЛГҮЙ 3 САР БОЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05


Өөрийгөө хянах чадваргүй, тодруулбал 2.7 бүхэл /фромиль/-тэй согтуу жолооч урсгал сөрж, зам тээврийн ноцтой осол гаргасан хэргийн талаар бид өмнө мэдээлж байсан. Тодруулбал, уг осолд өртсөн өндөр настан жил орчим хугацаанд ухаангүй, байнгын асаргаанд байгаа, бага насны хоёр хүүхэд, нэг эмэгтэй эрүүл мэндээрээ ноцтой хохироод байгааг хохирогчтой ярилцан хүргэсэн юм.

Хохирогчдын байдал одоо ч хэвээрээ байна. Асуудлын гол нь согтуу жолоочид анхан болон давж заалдах шатны шүүхээс 3 жилийн ял оноож, 36 сая төгрөгийн хохирол барагдуулах шийдвэр гаргасан. Гэвч Улсын дээд шүүх шүүгдэгчийн ялыг нэг жилээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ хохирогч нарыг болоод тэдний өмгөөлөгчийг оролцуулалгүй, хэлэлгүйгээр шүүх хурал явуулсанд хохирогч тал гомдолтой байгаа юм. Тиймээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдлөө гаргаад байгаа юм байна.

Ерөнхий шүүгч өргөдлийг хянаж үзээд, Дээд шүүхийн шийдвэрийг эргэж харах шүүх хурал дахин болох эсэхийг шийдэх аж. Тус хариу энэ долоо хоногт гарах юм байна. Өөрөөр хэлбэл, согтуу жолоочийн ялыг хөнгөрүүлсэн шүүгч нарынхаа шийдвэрийг эргэж харах уу, тэр чигээр нь үлдээх үү гэдэг нь энэ долоо хоногт тодорхой болох нь.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 31 минутын өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 48 минутын өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 53 минутын өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 2 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 12 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 18 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 19 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 20 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 23 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 23 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ Өчигдөр
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр