ЦАМХАГТ КРАНЫ ОРОЙН ХЭСЭГ ХӨМӨРЧ, ХҮН УНАЖ ГЭМТСЭН ОСОЛ ГАРЧЭЭ


Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, "Гарден сити -2" хотхон, 1402 дугаар блокийн барилгын ажилд ашиглахаар угсарсан Zoomlion үйлдвэрийн ТС 7525-16D маркийн цамхагт краны угсралтын цамцны цилиндрийн бэхэлгээний боолтууд тасарч, краны оройн хэсэг хөмөрч босоо секцийг мөргөсний улмаас ажилтан Э.Э нь унаж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн осол гарчээ. Уг барилгын захиалагч "Мэжик инвест" ХХК, гүйцэтгэгчээр "Конкрет харш"ХХК ажиллаж байжээ.

Ослын газарт НМХГ-аас ажилласан бөгөөд Монгол улсын "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 3.2.2 /Краны өөрчлөлт, засварын ажлыг мэргэжлийн байгууллага буюу үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ/ заалтууд тус тус зөрчигдсөн байна.

Иймд, Ослыг ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст "Эрүүгийн тухай" хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалтыг дагуу /Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 38 минутын өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 55 минутын өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 1 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 2 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 12 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 18 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 19 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 20 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 23 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 23 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ Өчигдөр
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр