ИРЭХ ДОЛОО ХОНОГТ 23 СУРГУУЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Өнөрцэцэг
2019/09/01

2019 онд БСШУСЯ-наас улсын хэмжээнд 48 сургуулийг ашиглалтад оруулж, 21,420 хүүхдийн суудлыг шинээр нэмэхээ зарласан. Үүний 23-ыг нь энэ сарын эхний долоо хоногт багтан ашиглалтад авах юм.

Энэ талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан "Барилгын ажил нь дууссан хэд хэдэн сургууль, өргөтгөл бий. Барилгуудыг Улсын комисс ажиллаж байж албан ёсоор хүлээн авдаг. Тиймээс Улсын комиссын ажиллан Барилга, байгууламж ашиглалтад авах хуваарийг хүлээж байгаа. Бидний тооцоолж буйгаар есдүгээр сарын эхний долоо хоногт багтан улсын хэмжээнд 23 сургуулийг ашиглалтад оруулна. Өнгөрсөн наймдугаар сард дээрх хуваарийн дагуу шинээр баригдсан боловсролын байгууллага болон тэдгээрийн өргөтгөлөөс долоог нь албан ёсоор хүлээн авсан" гэлээ.

Одоогоор ашиглалтад аваад буй барилгууд нь:

  • Баянгол дүүргийн 18 дугаар хороо "Шинэ эхлэл" сургуулийн барилга
  • Баянгол дүүргийн 6 дугаар хороо Ганзам сургуулийн спорт заалны барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Ирээдүй 1-р бага сургуулийн 480 хүүхдийн давхар нэмсэн барилга
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 640 хүүхдийн 126 дугаар сургуулийн барилга
  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн 320 суудалтай давхар нэмсэн барилга
  • Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 1,500 хүүхдийн сургуулийн барилга
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар xopoo Шавь цогцолбор 640 хүүхдийн сургуулийн барилга юм.

Үр дүнд нь өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд нэг ээлжиндээ 3,580 хүүхэд хичээллэх хүчин чадал нэмэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 21 минутын өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 38 минутын өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 1 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 2 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 2 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 2 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 2 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 4 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 19 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 19 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 21 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 21 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана Өчигдөр
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ Өчигдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ Өчигдөр